sonin.mn
ЦЮРИХ. /ANADOLU/.  Швейцарийн Цюрих хотын нисэх онгоцны буудал дээр Хятадын иргэдийн тээшнээс 260 гаруй кг зааны соёог гаалийнхан хураан авчээ.
Албаны хүмүүсийн хэлснээр, өнгөрсөн долдугаар сарын 6-нд Хятадын гурван иргэний найман чемоданаас нийтдээ 262 кг зааны соёо олджээ.
 
Тэд зааны соёог Танзанийн нийслэл Дар-эс-Салам хотоос Цюрихээр дамжуулан БНХАУ-ын нийслэл Бээжин хот руу авч явж байсан аж.
 
Зааны соёог чемонданд тааруулахын тулд жижигхэн болгон хуваасан байжээ. Албаны хүмүүсийн хэлснээр, 40-50 орчим зааны, хар зах дээр 410 мянга гаруй долларын үнэд хүрэх соёо чемодануудад байжээ.
 
Зааны соёог худалдах нь олон улсад үндсэндээ хориотой. Сүүлийн хэдэн жилийн дотор хулгайн анчид соёог нь авахын тулд Африкийн 20 мянга гаруй зааныг устгажээ. Анх удаа ийм их зааны соёо хураан авлаа гэж Швейцарийн албаны хүмүүс хэллээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг