sonin.mn
ВАШИНГТОН. /АР/. Лалын босогчдын “Талибан” бүлэглэлийн толгойлогчийн үхлийн талаарх Афганистаны Засгийн газрын гаргасан мэдээлэл үнэний ортой байж магадгүй гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч мэдэгдлээ.
 
Цагаан ордны Хэвлэл, мэдээллийн албаны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Эрик Шульц сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ, “АНУ-ын тагнуулын байгууллагууд энэ мэдээллийг нухацтай шалгаж байна” гэжээ.
 
“Талибан”-ын толгойлогч Мулла Мохаммад Омар хоёр жилийн өмнө хөрш Пакистаны Карачи хотын эмнэлэгт нас барсан гэж Афганистаны Засгийн газар өчигдөр мэдэгдсэн юм. Тус бүлэглэл Афганистаны засгийн газартай шууд энхийн хэлэлцээ хийнэ гэдэгт найдаж байгаагаа Шульц мөн илэрхийлжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг