sonin.mn
ДУШАНБЕ. /ITAR-TASS/. ОХУ-д авсан хориг арга хэмжээ Тажикстаны эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд бид хориг арга хэмжээг эсэргүүцэж байна гэж Тажикстаны Гадаад хэргийн сайд Сироджидин Аслов мэдэгдэв.
 
“Тажикстаны стратегийн түнш болох ОХУ-д авсан Өрнөдийн хориг арга хэмжээг бид эсэргүүцэж байна. Энэ хориг арга хэмжээнүүд манай эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд энэ нь ганц ОХУ гээд зогсохгүй эдийн засаг, нийгэм, соёлын нягт холбоотой байдаг "Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл"-ийн бүх орныг чиглэсэн арга хэмжээ юм” гэж тэрбээр мэдэгджээ.
 
"Тажикстаны хэдэн мянган цагаач ОХУ-д хөдөлмөр эрхэлж, нутагтаа байгаа гэр бүлээ тэжээдэг байсан. Гэвч Өрнөдийн авсан хориг арга хэмжээний улмаас ОХУ-ын эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орж, Тажикстаны иргэдийн хийдэг гүйлгээ энэ оны эхнээс гурав дахин буурсан.
 
Үүний зэрэгцээ Тажикстаны эдийн засгийн бусад салбар ОХУ-д авсан хориг арга хэмжээнд өртөөд байна. Тиймээс бид энэ асуудлаар хөрш орнуудтайгаа зөвлөлдөж, ОХУ-д авсан хориг арга хэмжээг цуцлах талаар Өрнөдийн түнш орнуудтай яриа хэлэлцээ хийх төлөвлөгөөтэй байна" гэж тэрбээр мэдэгдэв.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг