Энэ хавар 8500 төгрөг хүртлээ үнэ нь нэмэгдээд байсан махны үнэ Баянхонгор аймагт долдугаар сард эрс хямдарлаа. Тодруулбал, “Дэлгэрэх” захад бөөний үнэ нь
Хонины мах 1 кг - 4000-4500 төгрөг
Ямааны мах 1 кг - 3000-3500 төгрөг
Үхрийн мах 1 кг нь – 6000 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Харин жижиглэн худалдааны хувьд 1000 орчим төгрөгийн нэмэгдэлтэй зарагдаж байгаа бол тэмээ болон адууны мах худалдаанд гараагүй байна.
Мөн цагаан идээний үнэ ханш ч буурчээ. Сүү нэг литр нь 1000 төгрөг, тараг 1500 төгрөгөөр зарагдаж байгаа бол 1кг ааруул 6000-8000 төгрөг, өрөм 4500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм.
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Хямралын сургаар хэвлэл мэдээлэл хэл амгүй гэдгээр нь далимдуулдаг юм шиг ээ ноолход номхон тэмээ амар гэдэг шиг махны үнэ эрс хямдарлаа хэмээн шуугиан тарь монгол хүний хөдөлмөрийг үнэгүйдүүлж малчидыг шулах ээлжит арга хэмжээ эхэллээ.Цуу ярианд дуртай шуурхай амтай малчид итгэж дэлгэж цацаад өөрсдөө л доройтдог
Haana baidag zah be
Ha hs ha hudlaa bichihee bolioch.