Өнөөдөр Монголын өмгөөлөгчдийн холбоо, НЗДТГ-тай хамтран 10-16 цагийн хооронд Тусгаар тогтнолын талбай болон нийслэлийн бүх дүүрэгт мэргэжлийн өмгөөлөгчид үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна.Энэхүү арга хэмжээг Монгол Улсад өмгөөллийн байгууллага үүсэн байгуулагдсаны 87 жилийн ойг тохиолдуулан “Өмгөөлөгч -танд тусалъя” хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг нийслэлд төдийгүй орон даяар зохион байгуулж байна. Иргэдэд өмгөөлөгч зөвлөгөө өгөх уг арга хэмжээг жил бүр зохион байгуулж ирсэн уламжлал тогтсон юм.
Д.Өлзий
Сэтгэгдэл0