sonin.mn
 
Цагдаагийн ерөнхий газар, “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагын хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн тасаг, хэсгийн дарга нарын сургалтыг зохион байгууллаа.
 Уг сургалтаар  удирдах ажилтны манлайлал, удирдах арга барил, ёс зүй, удирдлагын сэтгэл зүй, харилцаа, хандлага зэрэг удирдах алба хаагчдад шаардлагатай мэдлэг, ур чадварын сургалтыг “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллага болон “Оюуны чадвар” төрийн бус байгууллагын мэргэшсэн багш нар хичээл заасан юм. Сургалтад төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн тасаг, хэсгийн дарга 50 гаруй алба хаагч хамрагдсан байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг