sonin.mn
Булгийн эх нь булингартай бол адаг нь бас булингартай.
                       Хар хэрээ хар хэрээнийхээ зүгт л нисдэг. 
                                                                               Монгол ардын онч мэргэн үг
 
 
Хэдэн жилийн өмнөөс "чөлөөт зах зээлийн үл үзэгдэх гар" гэгч шашныг сурталчлах зорилготой эдийн засгийн форум гэж нэрлэсэн ч үнэн хэрэг дээрээ бол неолибералч шашны сект-ийнхний цугларалтыг бас л гаднынхны зааварчлага, санхүүжилтээр зохион байгуулж шоудах болсон ба хамгийн гачлантай нь, тэнд санхүүчид, эдийн засагчид бус харийн энэ шашны хоосон үзэл сурталчид цуглаж бие биенээ хөөргөж магтаж шашиндаа үнэнчээ харуулцгаад тардаг билээ. Энэ удаагийн “Эдийн засгийн форум - 2015”-д бас л голдуу нутгийн неолибералчид - харийн энэ шашны сектийнхэн цугларч чөлөөт эдийн засаг гэгч бурхандаа мөргөцгөөж жилийн өнгөө үзэж мэргэ төлгөө тавьцгааж бас “гадаадын хөрөнгө оруулалт” гэгч бурханыг хурдхан шиг залран бууж ирэхийг даллаж “бөөлөхийг” нь ТВ-ээр харав. Гэвч тэдний энэ бүх мөргөл, залбиралууд - “дүлэлтүүдээс” лав л манай улс нийгэмд юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг, урьд өмнө нь ч юу ч өөрчлөгдөөгүй ирснийг хүмүүс одоо ойлгож мэдэж мэдэрч байгаа биз ээ...
 
Мөн саяхан youtube-с нэг “ардчилсан” жүжигчин бас нэгэн “гэнэн дулмаа”-сэтгүүлчид өгсөн эмгэнэлт жүжиглэл-ярилцлагыг нь олж үзлээ. Тэнд тэр хоёр нийлж суугаад манай улс нийгэмд 25 жил үргэлжилж байгаа өнөөгийн энэ олон үзэгдэлт эмгэнэлт жүжиглэлийг магтан дуулж суух юм... Одоо бараг яасан ч бид хоёр хувийн эрх чөлөөтэй болсон гэж! Тэд өөрсдийгөө 1990 онд манай улсын төр засгийг түлхэн унагасан "гавъяатай" гэж өргөмжлөхийг нь, "социалист коммунист" байсан учраас улс Эх орноо бас эдийн засгийнхаа бүх үндсийг эвдэн бусниулсан  "баатрууд" гэж өөрсдийгөө үздэг болохыг, Монголын ард түмний хэдэн үеэрээ барьж босгосон өмч хөрөнгө баялагийг гаднаас тулгасан захиалгатай хуулиудынх нь дагуу жинхэнэ үнийх нь өчүүхэн бага хэсгийг төлсөн болж байгаад "хувьчилж"=хулгайлж авах гавьяа байгуулсан би гэж мэлзэхийг, би хувийн! эрх чөлөөтэй хүн, одоо яасан ч миний дур аа! гэж бараг бахирч агсамнахыг  нь харахад үнэхээр гайхалтай ... бүүр ч эмгэнэлтэй...   
 
Бас тэд Нэпко-гоос гаднын төслөөр хөлсөнд нь цөөн доллар өгч монгол хэл дээр хальт хулт орчуулуулан сурталчилж ирсэн Айн Рэнд,  Фридрих фон Хайек, Мильтон Фридман гэх мэт дан сионист жүүдүүдийн номлолыг хувь хүний (тэр хоёр үзэхдээ нийгэм хувь хүмүүсээс бүрддэг, иймээс бүх хүмүүсийн, манай улс нийгмийн эрх чөлөөний онол гэж санаатайгаар "эндүүрч" байгаа нь, өөрсдөө ингэж итгэхийг, бусдыг итгүүлэхийг хүсээд байгаа нь илт байгаа!) эрх чөлөөний онол сургаал мөөн гэж амаа олохгүй эрх чөлөөтэй бурцгааж байх юм...
 
Тийм ээ, одоо хэн ч ямар ч буруу зөрүү, дэгс худлааг бас өөрт санагдаж байгаагаараа – яг тэр хоёр шиг өөрсдийнхөө жижигхээн тархиар “ойлгож байгаагаараа” - эрх дураараа чөлөөтэй худлаа бурж улс нийгэм олон түмний тархийг угааж болдог болсон “хувийн эрх чөлөөтэй” цаг үед бид амьдарч байгаа. Яагаад гэвэл энэ чинь нөгөө өрнөдийн ардчилал – либерализм буюу хувийн чөлөөтэй байдал гэгч нь энэ ээ! Тэд ийнхүү Барууны үзэл сурталчдын тархины угаалгыг "хувь хүний эрх чөлөөний сургаал мөн" гэж далайлгаж харийнхны шууд заавраар тэдний ил далд дэмжлэгт дулдуйдан цаашид ч Улс Эх орноо, Ард түмнээ сөнөөж тонон цөлмөж байхыг мөрөөдөж байгаа нь илт... 
 
Ардчилсан неолибералчдын бурхад нь болсон - "нобелийн шагналт эдийн засагчид" гэгч этгээдүүд бол Барууны нөгөө “ганцхан хувь” хэт баячуудад нь хөлслөгдсөн, тэдний зальт урхи мэх болох "чөлөөт зах зээлийн онол" гэгч хулхи онол номлолыг нь улайран зүтгүүлэгч үзэл сурталчид, энгийнээр шуудхан хэлбэл “эдийн засагчид” гэдэг баг өмссөн эдийн засгийн алуурчид нь юм. Ийм учраас чухамдаа 1% эздийнхээ заавраар эдгээр албатуудынх нь зүтгүүлж уриалж дэлхийн улс үндэстнүүдэд тулган хүлээлгэж ирсэн өнөөгийн экономикс гэгч “чөлөөт эдийн засгийн” онол номлол нь шуудхан хэлэх юм бол орчин үеийн боолын нийгмийг байгуулах далд зорилготой далд санааг нь халхавчилж ирсэн хоосон үзэл суртал төдий юм. Тэд одоогоор хүн төрөлхтний ихэнхийг долларын өрийн боолчлолын дөнгөнд хэдийнэ хийсэн байгаа бөгөөд өөрсдөө ч бас "онолдоо" мухардчихаад байгаа билээ.
 
Тэд орчин үеийн боолын нийгмийг байгуулж дэлхий дахинг санхүүгийн мафийн гарт оруулахын тулд дэлхийн олон улс үндэстнүүдийн боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог нь элдэв зальжин уриа лозунг, нэр хаягтэй төсөл “тусламж”-уудын нэрээр үнэн хэрэг дээрээ эвдэн бусниулж нөхөн үйлдвэрлэлийн эдийн засгийг нь хагалан бутаргаж үйлдвэрүүдийг нь тарамдуулан самарч ирсэн нь хэн ч маргашгүй бодит үнэн юм. Тэд ингэж улс орнуудыг сульдааж сулруулж самарч бусниулж байгаад хувьчлуулж эрхшээлдээ оруулж авсан мэдээллийн хэрэгслүүдээр нь эргүүлээд ард түмнийх нь тархийг угааж тэднийг дэгс ташаа эсвэл бараг ач холбогдолгүй шахам шар мэдээллүүдээр өдөр шөнөгүй хавтгай бөмбөгдөж байгаа.
 
Харин энэ бүхний цаад учир шалтгааныг судалж ойлгож ажиглаж байгаа өөр байр суурьтай хүмүүсийн хэлж ярьж бичиж байгаа мэдээллийг олон нийтэд хүргэхэд түмэн саад тотгорын цензур тавьж харин бүхэл бүтэн улс нийгмийг мэдээллийн бүслэлтэнд оруулж телевизийн дэлгэцний цаадах "барууны гоё чихрээ" долоолгож неолибералч боловсрол, шар ТВ сонингуудаараа “капитализмын мэдээ алдуулах тариа”-гаа байнга хийсээр байна!
  
Энэ бүхний үр дүнд 70 жил босгосон материалаг баялагийн бүх аж үйлдвэрлэл, үндэстний техник технологийн бүх боловсон хүчнийг самран үгүй хийж бүх үйлдвэрүүдийг сөнөөн устгасныг, манай улс нийгмийн ёс суртахууныг бүрэн ялзалж дуусгаж байгааг та бүхэн одоо харж байгаа гэж найдаж байна. Одоо гэнэн итгэмтгий хүмүүс "чөлөөт зах зээлийн үл үзэгдэх гар" гэгч нь мутар биш харин харийн төмөр нударга болохыг ойлгож эхэлсэн байх гэж найдая.   
 
1895 онд Альферд Нобел энэ шагналаа санаачилж түүнээс хойш жил бүр олгож эхэлсэн юм. Тэрбээр тэсрэх бодис, дарь үйлдвэрлэж дайны үеэр асар их баяжсан учир энэ нүглээ наминчлахын тулд тус шагналыг санаачилсан гэдэг. Ер нь дэлхий дээр олон янзын олон шагналууд байдаг. Тэдний нэг хэсэг нь цэвэр реклам суртал ухуулгын зорилготой байдаг бол нөгөө хэсэг нь жинхэнэ хүн төрөлхтний сайн сайхны төлөө үйлст гарамгай амжилт гаргасан хүмүүст олгодог шагнал байдаг. Иймээс Нобелийн шагналыг маш их өргөн сурталчилж пиарддаг учраас л дэлхийн олон нийт "мэддэг" болсон билээ.
 
Харин Нобелийн энэ шагналуудын далбаанд дор эдийн засгийн салбарын гэж нэрлэсэн нэг (бараг "нобелийн" гэх) шагналыг Шведийн Төв банк олгосоор ирсэн юм. Ингэхдээ энэ төв банк нөгөө л капиталист ертөнцийн хамгийн баян 1 %  хэт баячуудын эрх ашгуудыг зүтгүүлж чухамдаа тэдэнд бүх хүн төрөлхтний бүх өмч баялагийг нь булаан авахад нь тусалж байгаа “эдийн засагчид” гэж нэрлэсэн үнэндээ бол эдийн засгийн алуурчид - неолибералч капитализмын үзэл сурталчдыг л голдуу шагнаж өргөмжилдөг.
Нобелийн шагналын нэрийг барьсан энэхүү эрээ цээргүй үйлдлийг Нобелийн гэр бүлийнхэн эрс эсэргүүцсээр ирсэн юм. Уг нь энэ  шагналыг “Нобелийн шагнал” ч гэж нэрлэдэггүй, түүний албан ёсны нэр нь ч өөр юм. Гэвч банкируудад хөлслөгдсөн эсвэл гэнэн тэнэгдүү өнөөгийн сэтгүүлчид энэ хуурамч шагналыг Нобелийнх хэмээн өргөмжилж сурталчилдаг тул дэлхийн олон нийт, тэр дундаа монголчууд алс холоос сургаар ингэж ойлгож шүтэн биширч ирсэн ба ингэснээрээ тэдний "үл үзэгдэх гартай чөлөөт эдийн засгийн онол номлол"-ын сурталчилгаанд найдаж өнөөг хүртэл 25 жил тушаасан бүхнийг нь хийж хий хоосон горьдлогоо тавьж ирсэн билээ... Харин эцэст нь Монгол улс ямар байдалд орсныг бүгд харж сонсож мэдэрч байгаа байх аа... 
 
Эдийн засгийн “нобелийн” гэж нэрлэх болсон шагналыг Альфред Нобел нас барж шагналын сангийн гэрээслэлээ үлдээснээс хойш 75 жилийн дараа буюу 1968 онд Щведийн төв банк гэнэт санаачилж гаргаж ирсэн юм. Щведийн төв банкны энэ шагналын албан ёсны нэр нь  «Эдийн засгийн салбарын судалгаанд Sveriges Riksbank-наас олгож буй Нобелийн дурсгалын шагнал» гэдэг байна! Энэ шагналыг шинээр бий болгож гаргаж ирсний гол зорилго бол ер нь эдийн засгийг тэр тусмаа өнөөгийн экономикс-ыг шинжлэх ухаан юм байна гэж гэнэн хүмүүст итгүүлэхийг, ингэж тэднээр "чөлөөт зах зээлийн онол"-оо хүлээн авахуулахыг, ингэж байгаад дэлхийн бусад улс үндэстнүүдийг санхүүгийн аргуудаар цөлмөн мөлжиж баян тансаг амьдарч ирснийг нь бид ойлгох цаг хэдийнэ болсоон! 
 
Щведийн төв банкны энэ “жинхэнэ биш хачин” шагналд Нобелийн нэрийг хамаатуулахыг Нобелийн гэр бүлийнхэн хориглож хэдэн үеэрээ яаж ч эсэргүүцээд дийлэхгүй байгаа аж. Учир нь эдийн засгийн салбарт ийм шагналыг олгож байхыг А. Нобел өөрөө огт санаачлаагүй, хойч үеийнхэндээ ч гэрээслээгүй юм. Тэгвэл гаднынхан уран сайхны кинонуудаараа байнга сурталчилаад байдаг нөгөө шударга шүүх нь, ардчилал нь хаана байгаа юм бол оо?
 
Тэсрэх бодис, дарь үйлдвэрлэж дайн дажингаар асар баяжсан Альферд Нобел 1895 онд нас барахаас өмнө өөрийн нэрэмжит шагналын санг санаачилж физик, хими, уран зохиол, хүн эмнэлэг-физиолог мөн энхтайвны гэсэн 5 салбарын оны шилдгүүдэд энэ шагналыг олгож мөнгөн шагналаар урамшуулж байхыг гэр бүл, хойч үеийнхэндээ гэрээсэлсэн юм. 
 
 
  
                                                          
Жинхэнэ Нобелийн шагналын энэ медалийг                 
физик, хими, уран зохиол, хүн эмнэлэг -  физио          
лог, энхтайвны үйл хэргийн төлөө олгодог.    
 
              
 
Харин "хуурамч" нобелийн шагналын
энэ медалийг зөвхөн "чөлөөт зах зээл"-ийн эдийн засгийг рекламдахад ашигладаг.
 
Капиталист ертөнцийн хамгийн баян нөгөө 1% хэт баячуудын эрх ашигт үйлчилдэг “чөлөөт зах зээл”-ийн гэгч онол номлолд дэлхийн олон нийтийг "алсаас харж" итгүүлэхийн тулд, энэ онол номлол нь шинжлэх ухаанд үндэслэсэн мэтээр төсөөлүүлэхийн тулд, энэ онол нь хөгжилд хүргэдэг цорын ганц зам мэтээр жирийн хүмүүст үнэмшүүлэхийн тулд Щведийн төв банк өөрийн энэ шагналаа Нобелийн шагналуудын дундуур сэмхэн шургуулсан юм. Үүнийг гэрчилж АНУлсын төдийгүй одоо бүх дэлхийн төв банк болон хувирсан Холбооны Нөөцийн Системийн нэг салбар банк “Эдийн засгийн салбарын энэ шагнал  албан ёсоор бол Нобелийн шагнал биш гэдгийг олон нийт, ялангуяа тэдгээр шагнагдаад байгаа эдийн засагчдын тоонд багтдаггүй хүмүүс төдийлөн ойлгож ухаардаггүй... Энэ шагналыг бараг 70 жилийн дараа анх санаачилж 1968 онд Нобелийн шагналуудын дунд овжин рекламын арга болгож шургуулж өгсөн юм. Ингэж Щведийн төв банкны 300 жилийн ойг нь тэмдэглэсэн түүхтэй” гэж тэмдэглэсэн байдаг. Энэ хуурамч шагналаа Нобелийн шагнал мэтээр ойлгуулах гэсэн ийм л рекламын овжин арга мэх байсан юм.
 
2005 онд Нобелийн зээнцэр Питер Нобел “Эдийн засгийн салбарын энэ шагналд одоо бүгд дассаан,  одоо түүнийг яг Нобелийн шагнал мэтээр сүржин сурталчилж гардуулдаг болсоон. Гэсэн ч энэ бол өнөөгийн "нэрт эдийн засагчид" гэгдэж байгаа тэр хүмүүс өөрсдийнхөө нэр хүндийг өсгөх гэсэн овжин пиар арга хэмжээ юм” гэж AFP мэдээллийн агентлагт  өгсөн нэг ярилцлагадаа тэмдэглэсэн юм. Тэрээр нэмж “... энэ шагналаа тэгээд голдуу үнэт цаасны зах зээлийн дамын панзчдад олгохыг нь яана!.. Ийм шагналыг бол Алфред Нобел санаачлахыг хүсч байсан гэх ямар ч баталгаа бол байхгүй ээ” гэж хэлсэн ажээ. 
 
Нобелийн гэр бүлийнхний үе үеийнхэн Щведийн төв банкны санаачилсан энэ шагналыг хатуу шүүмжилж ирэхдээ ийм шагнал олгохоо болихыг эсвэл нэрийг нь өөрчлөхийг байнга уриалж ирсэн юм. 2001 онд Нобелийн шагналын 100 жилийн ойн үеэр Нобелийн гэр бүлийн 4 төлөөлөгч шведийн Svenska Dagbladet сонинд нэгэн ил захидал хэвлүүлж "эдийн засгийн энэ нобелийн шагнал" гэгч нь Нобелийн жинхэнэ шагналуудын нэр хүндийг бууруулж түүнийг гутааж байна" гэж зарласан юм. Гэхдээ зөвхөн тэд хэд л ингэж боддоггүй ажээ. 
 
Энэхүү шинээр гарч ирсэн эдийн засгийн “нобелийн” шагнал гэгчийг  жинхэнэ судлаач эрдэмтдийн хүрээнд хэзээ ч ойшоож үзэж байгаагүй юм. Жишээ нь, 1969 онд АНУлсын ерөнхийлөгч Ричард Никсоны засаг захиргааны дэргэдэх Шинжлэх ухааны зөвлөлдөх хороо-г толгойлж байсан нэг эрдэмтэн экономиксч эдийн засагчдыг жинхэнэ Нобелийн шагналын эзэд - жинхэнэ эрдэмтдийн хамт шагнал гардуулах тайзан дээр гаргасныг сонсоод “ Та нартай хамт тэд хамтдаа тайзан дээр зогсож байсан гэж хэлэх гээд байна уу” гэж дуу алдаж байсан гэдэг. 
 
Энэ шагналыг үзэн ядах явдал одоо ч ил далд буцалсаар байгаа бөгөөд энэ тухай үе үе Барууны хэвлэлд гарч ирсээр байгаа. 2004 онд Нобелийн хорооны гишүүн 3 нэрт эрдэмтэд хамтран шведийн хэвлэлд ил захидал хэвлүүлж шведийн төв банкны энэхүү  шагналынх нь зальжин луйварын шинжтэй “шинжлэх ухаан” гэгчийнх нэр хүндийг нь бут ниргэсэн юм. Тэд “... энэхүү эдийн засгийн салбарын шагнал гэгч нь  Нобелийн бусад шагналуудын нэр хүндийг унагаж гутааж байна. Хэрэв энэ шагналаа цаашид хадгалахыг хүсч байгаа юм бол түүгээр шагнадагсдын хамрах хүрээг нь өргөжүүлэх ёстой ба түүнийг Нобелийн шагналуудаас ялгаж салгаж өгөх хэрэгтэй” гэж тэр ил захидалдаа бичсэн байна. Мөн тэд “эдийн засгийн "нобелийн" гэх энэ шагналаар нь шагнуулсан ихэнх "эдийн засагчдынх" нь гаргасан амжилтууд гээд байгаа зүйлүүд нь бодит амьдралтай ямар ч холбоогүй, эдийн засгаас хэтэрхий тасархай_ санхүүгийн зальт аргуул байдаг учир бүр  ямар ч утга учиргүй эд юм” гэж зарласан юм.
 
Судлаач эрдэмтдийн хүрээнд ийм их үзэн ядалт сөрөг хариу үйлдийг өдөөсөөр байгаа энэ шагналыг яагаад тээр хойно бий болгож мөн Нобелийн шагналуудын дундуур шургуулсан юм бол оо? Тэгээд яагаад заавал өнөөгийн эдийн засгийн салбарт шагнал өгөх ёстой юм бэ гэх мэт асуултууд зүй ёсоор ар араасаа нь хөвөрч байгаа билээ.  
 
Харин тэгвэл үүнийг ойлгохын тулд 1960-аад оны Щвед улс уруу эргэн очих хэрэгтэй болно.
 
Яг энэ шагналыг бий болгож Нобелийн бусад шагналуудын дундуур шургуулах хор ид найрагдаж байсан яг тэр үед щведийн банкирууд мөн том бизнесчид энэ улсын эдийн засагт “чөлөөт зах зээлийн” гэж нэрлэсэн бүтцийн өөрчлөлтүүд гэгчийг хийхээр зүтгэж байсан юм. Тэд нарын хамгийн гол зорилго нь Щведийн эдийн засаг дахь төрийн бүх хяналт зохицуулалтыг нь сулруулж улмаар үгүй хийх мөн Щведийн төв банкыг улсаас нь бүрэн хараат бус “бие даасан” болгохыг зорьж байсан ажээ. 
 
Энэ тухай Норт Дамын их сургуулийн профессор, эдийн засгийн түүхээр мэргэшсэн Филип Мировски ингэж баталж байна: “ Яг тэр үед Щведийн төв банкыг илүү хараат бус, төр - ард түмэнд ажлаа тайлагнадаггүй болгохыг оролдож байсан ба Щведийн нийгмийн дотор  төв банкандаа бодлого үйл ажиллагааны бүрэн бие даасан “тусгаар тогтнол”-ыг өгч болох уу гэдэг асуудлаар улстөрийн хурц ширүүн  тэмцэл, олон нийтийн маргаан мэтгэлцээн өрнөж байсан юм. Энэ үед Щведийн төв банк шведийн төр - ард түмнээс бүрэн хараат бус, тэдэнд захирагдаггүй, тэдэнд бодлого үйл ажиллагаагаа тайлагнадаггүй болох гэсэн энэ байр сууриа хамгаалахын тулд өөрийгөө шинжлэх ухаанч бас улстөрийн ямар ч хяналт зохицуулалт дэмжлэг хэрэггүй, тэртэй тэргүй өндөр нэр хүндтэй мэтээр  жирийн олон нийт,  энэ бүхний цаад учрыг үр дагаврыг нь сайн мэдэхгүй-ойлгохгүй байсан жирийн хүмүүст “ойлгуулах”- тэдэнд  тийм мэт сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй байсан юм”.
 
Төв банкыг ингэж бүрэн “эрх чөлөөтэй” болгохыг зүтгүүлж байсан тэр Том мөнгөний бүлэглэл өөрсдийн энэ хачин байр суурийг “чөлөөт зах зээл л үр ашигтай байдаг” гэдэг онолынхоо дагуу өөрсдөөс нь өөр хэн ч ойлгох аргагүй неоклассик эдийн засгийн гэгч “шувууны хэлээрээ” тайлбарласан болж харагдаж байсан ажээ.
 
Гэсэн хэдий ч тэдний энэ зальжин хоосон чалчаа башир үгсийг нь нийгмийн олонхи нь хүлээж авахгүй байсан байна. Эрүүл ухаантай, эх оронч олон шведүүд тус улсын төв банкинд ард түмнээс хараат бус “бүрэн эрх чөлөөг” тавьж өгөх ёстой гэдгийг банкирууд, гадаад дотоодын “мөнгөний том шуудайнууд” зүтгүүлээд байгаагийн цаад зорилго, мөн чанарыг нь сайн ойлгоцгоож байлаа! Энэ төв банкны хараат бус байдал гэгч нь үнэн хэрэг дээрээ Щвед улсын эдийн засгийн хамгийн амин чухал шийдвэрүүдийг гаргаж байх бүх эрхийг ард түмний сонгож байгуулсан парламент, засгийн газарт бус харин гадаад дотоодын том гаруудад шилжүүлэн өгөх гэсэн эрээ цээргүй зальжин алхам болохыг, мөн чанартаа дотоод гадаадын мөнгө хүүлэгчдэд улс эх орныхоо эдийн засаг, ард түмний амьдрал ахуй, улс үндэстний хувь заяаг яаж удирдахыг бүх эрхийг найр тавин өгөх гэсэн үг болохыг сайтар ойлгож байсан юм.
 
Яг энэ мөчид Щведийн төв банк хожим “нобелийн” гэх болсон энэ хуурамч шагналыг бий болгож гаргаж пиардаж эхэлсэн байна. 
 
Үүнийг хэн санаачилж яаж ямар аргаар зүтгүүлсэн, үүний тулд ямар “хор найруулсан” тухай мэдээлэл одоо хүртэл маш бүдэг бадаг, тодорхой баримт сэлт ховор байдаг аж. Ингээд 1969 онд Щведийн төв банк өөрийн 300 жилийн ойн арга хэмжээн баяр ёслолыг овжин ашиглаж эдийн засгийн гэх нэгэн шинэ шагналыг бий болгосон түүхтэй. Тэд үүнийгээ эхлээд Алфред Нобелийн дурсгалын шагнал гэж нэрлэж байгаад арай хожимхон Нобелийн жинхэнэ шагналуудын дундуур шургуулж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулж Нобелийн нэртэй чанга гэгч нь уяж зангидаж өгсөн байна. Эхэн үедээ энэхүү бараг жинхэнэ юм шиг шагналын нэр нь арай урт, медалийнх нь хэмжээ арай өөр, хамгийн гол нь дагалдах мөнгөн урамшуулалт нь Нобелийн шагналын сангаас гардаггүй байсан юм. Гэвч энэ бүхнийг ойроос үзэж харж байгаагүй, хөшигний ард болж байсан тэр тэмцлийг огт мэдэхгүй байсан жирийн олонхид бусдаар бол энэ “хулхи” шагналыг Нобелийн жинхэнэ шагналуудаас ялгаж салгах аргагүй болгосон байлаа.
Ингэж бөөн хор найруулсны эцэст шагнал бэлэн болсон байв! Одоо банкируудад хэрэгтэй "эдийн засагчдыг" шагнаж тэдний зүтгүүлж байсан "чөлөөт зах зээл" гэгч үзэл суртлыг дэлхий дахинд сурталчилан пиардахын тулд Щведийн төв банк энэ шагналынхаа эздийг тодруулах хорооны даргаар неолибералч эдийн засагч Ассар Линдбекыг томилсон аж. Харин энэ этгээд нь АНУлсын Чикаго-гийн их сургуулийнхантай эртнээс нягт холбоотой нэгэн байсан юм!  Энэ сургууль бол неолиберализмын үүр ичээ – түүний хувилгаан Фридрих Хайек, Мильтон Фридман нарын цайз, хожим 1973 онд Чилид гарсан төрийн эргэлтийн дараа энэ улсын эдийн засгийг эвдэн бусниулж самарч ард түмнийг нь “шувтарсан” нөгөө цуут “чикаго-ийн банди нар”-ыг өлгийдөж авсан газар юм. Щведийн төв банк шагналынхаа хорооны дарга, энэ “чөлөөт зах зээлийн эдийн засагч”-ийг 30 гаруй жил суудалд нь хамгаалан бөөцийлж чадсан юм. “Чөлөөт зах зээл” гэгчийг номлодог энэ хулхи-эдийн засагч  нэгэн удаа ам алдаж “Хэрэв бөмбөгдөлтийг тооцохгүй юм бол, аливаа хотыг устгах хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол олонхи тохиолдолд орон сууцны үнийг нь өсгөж энэ зах зээлийг далдаас хянах явдал юм” гэж хэлсэн нь "чөлөөт" гэгч зах зээлийн үнэн царайг илчилж байгаа баримт юм.
Эхний жилүүдэд шведийн төв банк овжин хөдөлж энэ шагналаа голдуу эдийн засгийн уламжлалт онол номлолыг баримталдаг, бага ч гэсэн нэр хүндтэй эдийн засагчдад олгож хамгийн гол нь энэ шагнал гардуулах ёслолоо сүржин зохион байгуулж дэлхий даяар пиардаж олон нийтийг алгуурхан дасгаж байв. Энэ шагналд нь хүмүүс дасч бас ч гэж нэр хүнд, ач холбогдол нь жирийн олонхийн нүдэнд өсөөд ирэхийн хирд хуурамч нобелийн шагналын эзэд огцом барууны неолибералч “эдийн засагчид” уруугаа эргэсэн юм. Дараачийн хэдэн арван жилийн турш Щведийн төв банк - шагналын хорооныхон энэ шагналаа “чөлөөт зах зээлийн” онол буюу  –  шуудхан хэлбэл нөгөө 1%-ийн хэт баячуудад дэлхийн бүх өмч хөрөнгө баялагийг хуримтлуулах онолыг хамгийн улайрсан зүтгүүлэгч үзэл сурталчдад гардуулах болсон юм.
Эхлээд 1974 онд энэ шагналыг неолибералч чөлөөт зах зээлийн онолыг зүтгүүлэгч, 20-р зууны хамгийн их пиардуулсан, сонгодог эдийн засгийн онол гэгчийн загалмайлсан эцэг Фридрих Хайек (Friedrich Hayek)-д гардуулсан билээ. Энэ онолыг нь жинхэнэ судлаач эрдэмтэд, эх оронч эдийн засагчдын хүрээнд “ядуу буурай орнуудыг улам шул - баячуудыг улам их баяжуул” гэсэн онол гэж нэрлэдэг. Түүний араас түүнтэй хамт Чикаго-ийн их сургуульд хамт “чанагдаж боловсорсон” Мильтон Фриидман (Milton Friedman) 1976 онд энэ шагналаар шагнуулсан түүхтэй... 
 
 
“Ардчилж” үнэн хэрэгтээ Барууны гүнзгий колони болсон улс орнуудын төв банкуудыг чухамдаа Хайек, Фриидман нарын зүтгүүлж байсан энэ онолын дагуу эдгээр улс үндэстэн, төр - ард түмнээс нь хараат бус “бүрэн эрх чөлөөтэй” болгож харин АНУлсын Холбооны Нөөцийн Систем (Federal Reserv)-ийн нэг салбар банк болгож хуульчилж авсан юм. Тэдний номолж зүтгүүлж ирсэн энэ онолоор нь төрийг бүх зүйл дээр хязгаарлах ялангуяа эдийн засагт хяналт тавьж зохицуулалт хийж оролцохыг бүр ч  хориглохыг уриалдаг! Энэ байдал нь хулхи нобелийн шагналтнуудыг хөлсөлсөн байгаа нөгөө 1% хэт баячуудад л ашигтай байгаа бөгөөд учир нь төргүй - толгойгүй, төрийн хамгаалалтгүй болсон улс үндэстнийг залгихад маш хялбархан болсон байдаг юм аа! 
 
Жич: Аливаа ард түмэн гагцхүү өөрсдийн сонгож байгуулсан төрөөрөө дамжуулж улс эх орныхоо эдийн засгийг залдаг гэдгийг, өнөөгийн төрийн өндөрөлөгийг булаан эзлэн авсан байгаа этгээдүүд бол Монголын төрийг үгүйсгэх, түүнийг зохиомолоор хязгаарлаж сулруулах шалтгаан ОГТ биш гэдгийг бид ойлгож ухаарах ёстой! 
 
Хайек бүр бүхэл бүтэн нэг онол зохион гаргаж ирж урьд өмнөх эдийн засгийн бүх хүндрэлтэй асуудлуудад гагцхүү тухайн улсын төрийг гүтгэж мөн улсын хяналт зохицуулалтанд байсан банкны салбарыг нь буруутгаж хувь этгээдүүдэд өгөх ёстой (хувийн эдгээр банкируудын ард хэн зогсож байдгыг таагаарай) гэж уриалж байсан билээ. Тэрбээр төрөөр дамжуулан хийж ирсэн Улсын хяналт зохицуулалт бол гарцаагүй боолчлол, тоталитаризмд хүргэдэг гэж номолдог. Гэсэн хэдий ч хэрэв дэлхийн олон орны тэдний дотор хөгжингүй улс орнуудын эдийн засгийн түүхийг сайтар анхааралтай судалж үзвэл арай тийм биш, олон зүйл дээр огт ийм биш, харин ч бүүр яг эсрэгээрээ байсан байдаг! 
 
Энэ хуурамч нобелийн шагналын эзэн Мильтон Фриидман өөрийн хувилгаан багш Хайекийн энэ онолд нь дөрөөлж “монетаризм” хэмээх бас нэгэн онолыг зохиож гаргаж ирсэн юм. Чухамдаа түүний энэ онолын дагуу эдийн засагчид, улстөрчдийн тархийг угааж олон нийтийг инфляциар айлгаж байгаад Монголын эдийн засгийг “цусны” архаг дутагдалд 20 гаруй жил барьж багалзуурдаж байгаа билээ.
 
Яг яаж үүнийг хийж ирсэн гэдэг нь тусдаа томоохон сэдэв биз ээ. 
 
ИЙМЭЭС ЭНЭ БОЛ ЖИНХЭНЭ АГУУ ТОМ ЗАЛИЛАНГИЙН ОНОЛ ЮМ!..........
 
Эх сурвалж: There Is No Nobel Prize in Economics
 
 
 
Судлаач Х.Болорболд
 
 
Эрхэм та судлаач Х.Болорболдын бусад нийтлэлийг түүний албан ёсны вэблог Bolor.info -гоос уншина уу?