sonin.mn
 
 Балбад өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас амь эрсдэгсдийн тоо 7040 болж, гэмтэж  бэртсэн хүмүүсийн тоо 14 мянга давлаа гэж тус улсын ДХЯ мэдэгдлээ.
Хоол хүнс болон ундны ус хүртээмжгүй, эрүүл ахуй ба ариун цэврийн шаардлага хангахгүй байгаа зэрэг нь түр хоргодох байранд байгаа хэдэн мянган хүнд аюул заналхийлж байна.
 
Нийслэл Катманду хотын зарим оршин суугч нурж эвдэрсэн гэр орон руугаа явж эхэлжээ. 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш нэг долоо хоног гаруйн хугацаа өнгөрөөд байгаа хэдий ч нурангин доор амьд хүмүүс байж магадгүй гэж найдан аврах, эрэн хайх багийнхан ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг