sonin.mn
 
 
“Лалын улс” бүлэглэлийн босогчид Иракийн баруун нутгийн Мосул хотод барьцаалагдсан хэдэн зуун язиди хүнийг хөнөөсөн гэж язидичууд болон Иракийн албаны хүмүүс хэллээ
Албаны хүмүүсийн хэлснээр, өнгөрсөн баасан гарагт тус хотоос холгүй орших Таль-Афар тосгонд барьцааны 300 хүнийг босогчид хөнөөжээ.
 
Иракийн дэд Ерөнхийлөгч Осама аль-Нужайфи энэ хэргийг “аймшигтай, хэрцгий аллага” гэж тодорхойлсон байна.
 
Иракийн шашны цөөнх хэдэн мянган язидиг өнгөрсөн онд босогчид барьцаалсан юм.
 
Тэднийг яаж хөнөөсөн, чухам ямар учраас хөнөөх болсон нь тодорхойгүй байна гэж “ВВС" телевизийн Ойрхи Дорнод дахь сурвалжлагч Алан Жонсон мэдээллээ.
 
“Лалын улс”-ын түшиц газар болох Мосул хотод одоо олон хүн барьцаанд байгаа гэж үзэж байна.
 
Босогчид хэдэн зуун язиди эрэгтэйг хөнөөсөн бөгөөд эмэгтэйчүүдийг нь бэлгийн боол болгон ашиглаж байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг