sonin.mn

КАТМАНДУ. /Xinhua/. Газар хөдлөлтийн дараах чичиргээн мэдрэгдэж болзошгүй гэж эмээн газар хөдлөлтөд өртсөн 11 хот суурингийн сургууль, коллежуудыг энэ сарын дунд үеийг хүртэл хаахаар Балбын Засгийн газар шийджээ.

11 хот суурин, тэдгээрийн дотор нийслэл Катманду болон газар хөдлөлтийн улмаас хамгийн их хохирол амссан Горха хотын сургууль, коллежууд ажиллахгүй.
Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт 7.8 баллын хүтэй газар хөдлөлт болсны дараа тав хоног сургуулиуд үүдээ барьсан юм.
Сурагчдын аюулгүй байдлын улмаас хугацааг сунган тавдугаар сарын 14-нийг хүртэл сургуулиудыг хаажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг