sonin.mn
 
Хуралдаан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийлээ. Тэрбээр татварын эрхзүйн орчин, цаашид хийх арга замын талаар мэдээлэл хийж байгаа юм.
 
Тэрбээр “Татварын хувь хэмжээг нэмэхгүй, бас буулгахгүй. Харин 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн татварын тодорхой хувийг буцаан олгох зохицуулалттай хуулийг УИХ-аар батлуулна. Аж ахуйн нэгжүүдийн дунд Эдийн засгийн өршөөлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслүүд УИХ-аар батлагдахыг хүлээж, татвараа төлөхгүй байгаа тухай дуулдаж байгаа. Ингэж битгий хүлээ, татвараа төлөөд яв” гэлээ.
 
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
 
Л.Баяр
 
Эх сурвалж: "NEW.MN"