sonin.mn
 
Увс аймгийн 90 жилийн түүхт ойн баяр ирэх 7-р сарын 23-26-ны өдрүүдэд болохоор товлогдоод байна. Өнгөрсөн сард Улаанбаатар хотноо болсон Увс аймгийн 90 жилийн ойд зориулсан хандивлагчдын уулзалт дээр “Тэсо” корпорацийн захирал О.Дамжин хамгийн их буюу 200 сая төгрөг амлажээ.
Увс аймгийн Тэс сумаас төрөн гарсан, үндэсний хэмжээний томоохон компанийн удирдагчид цөөнгүй бий. Тэдний нэг бол С.Одонгийн хүүхдүүдийн босгосон “Тэсо” корпораци юм. Тус корпораци нь мянга гаруй ажилчидтай бөгөөд тэдний 80 хувь нь Увсынх гээд бодохоор үнэхээр нутгаа гэсэн сэтгэлтэй хүмүүс болох нь харагддаг. 
“Тэсо” корпораци нь Монгол Улсын хүнсний салбарын томоохон үйлдвэрлэгч болсон төдийгүй, сүүлийн үед барилгын салбарт хүч түрэн орж ирж байна. 
 
Б.Батхүү
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг