sonin.mn
 
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
Тус хуралдаанаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 2015 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн тухай, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай зэрэг нийт 16 асуудлыг хэлэлцэх юм. Мөн Алтны олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцын тухай, Хаврын тариалалтын бэлтгэл ажлын дүнгийн тухай, Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож байгаа ажлын явцын тухай зэрэг 6 асуудлыг холбогдох албан тушаалтнууд Засгийн газрын хуралдаанд танилцуулах аж.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг