sonin.mn

Өчигдөр буюу ням гарагийн өдөр Богд уулын баруун аманд гарсан түймрийг Нийслэлийн ОБГ-аас нэлээд хүч хаяж шуурхай унтраахыг оролдож, бүрэн унтрааж амжилгүй цурманд оруулав.

Яармагийн урд талд буюу Богд уулын Жаргалантын аманд гарсан түймрийг өчигдөр үдээс хойш  унтраахаар шамдаж,  шөнөдөө цурманд оруулсан юм. Одоо ч цурамтай орчны урд талын зарим хэсэг уугисан байдалтай байгаа аж. Галын голомтод Нийслэлийн гал унтраах дөрвөн ангийн 100 гаруй гал сөнөөгч ажиллав.

Ж.Батсайхан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг