sonin.mn

РИО-ДЕ-ЖАНЕЙРО./ВВС/. “Рио-2016” зуны олимпийн наадмын сэлүүрт завь болон каноэ завины уралдаан болох газраас 33 тонн гаруй үхсэн загасыг Бразилын ажилчид зайлууллаа.

"Родригу-ди-Фрейташ" гэх далайгаас хол орших, хуурай газраар хүрээлэгдсэн нууранд үхсэн байсан загаснуудыг зайлуулахаар 60 гаруй хүнээс бүрдсэн баг өнгөрсөн долоо хоногоос хойш ажиллаж байна.

Судлаачдын хэлснээр, ус хэт бохирдсоны улмаас загаснууд хүчилтөрөгчийн дутагдалд орон үхжээ.

Дарвуулт завины уралдаан болох Гуанабарагийн булангийн усны чанарын асуудал Олимпийн тоглолтыг зохион байгуулагчдын санааг зовоож байна.

Г.Доржханд


Эх сурвалж : "Монцамэ" агентлаг