Саяхан орсон их цасан хайлж ирж яваа цагийн налгар шөр өдрvvд Улаанбаатарыг минь улам л жавхаалаг, vзэмж төгөлдөр болгоод эхэлж. Ажил, гэр гэсэн амьдралын минь эгэлхэн харгуй Багшийн их сургуулийн өмнөх автобусны буудлыг өглөө, оройдоо заавал ч vгvй дайрч, тvчигнэсэн олны цуваанд нийлдэг юм. Өглөөдөө ажил, сургуульдаа яарсан тvмэн олны хөлд даруулдаг “Багшийн дээд”-ийн нvхэн гарц оройдоо орон гэргvй, ядарч зvдэрсэн ч халамцуухан гуйвах хvмvvсийн хөлд дайвалзана.
Улаанбаатар хотын захирагч, улсын баатар Э.Бат-Vvл “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжvvлж, 2020 он гэхэд жилдээ таван сая жуулчин хvлээн авдаг болох мөрөөдлийн гэмээр, дэврvvн сайхан vйлсийг эхлvvлээд байгаа. Энэ том, гэгээн мөрөөдлийг ажил хэрэг болгоход их хотын иргэн бvрийн хvчин зvтгэл зайлшгvй хэрэгтэй. Өчигдөр их vдийн алдад тиймэрхvv л сайхан юм бодсон шиг “Багшийн дээд”-ийн өмнөх буудалд очтол нvхэн гарцны vvдний сандал дээр нэг согтуу нөхөр унтаж байна. Зvгээр ч vгvй саяхан уусан шар айрагныхаа хоосон шилийг толгойн дороо тавьчихаж.
Өмнөө гар утсаа гаргаад тавьчихсан, гэр орондоо амарч байгаа хvн шиг л тухалжээ, мань эр. Арынх нь замаар хоёр цагдаа явж байсан ч гудамжны сандал дээр согтуу унтагч, “Найрсаг Улаанбаатар”-ын иргэнийг огтхон ч хялайж харсангvй, дээгvvр хараад л өнгөрөөд явчихна лээ. Гудамжны унтагч ч яах вэ дээ, нэг тамшаалчихаад л цавиндаа хоёр гараа хийгээд дугжирч өгч байгаа юм. Мань эрийг жаал харж байгаад нvхэн гарц руу орвол өнгөрсөн өвлийг их л зутруухан давсан ч ойрноос гитар барьсан хамтрагчтай болж, сөөнгөдvvхэн хоолойгоор дуулж, өмнөө тавьсан хайрцагт нь овоо хэдэн төгрөг цуглаад байх болсон намхан хvvхэн хуучнаараа л сууж байна. Өнгөрсөн өвөл “Өнөө муу хvvхэн осгочихоогvй байгаа даа” гэж бодсоор хааяа нэг нvдээрээ хайдаг болчихсон байсан. Харин энэ удаа тvvнтэй болон хамтрагчтай нь уулзаж багахан яриа өрнvvлснээ эрхэм уншигч танд хvргэж байна.
Л.ПVРЭ СVРЭН: ХЭЦVVХЭН АМЬДРАЛ ТУУЛЖ ЯВ НА
-Өнгөрсөн өвлийг хэцvvхэн давах шиг болсон. Ингэхэд өөрийг тань хэн гэдэг вэ?
Намайг Пvрэвсvрэн гэдэг. Энэ жил 42 настай, ийм нэг л ядарсан амьтан өдөр хоногийг аргацаагаад өнгөрvvлж явна даа.
-Өөрөө аль нутгийн хvн бэ. Улаанбаатарын унаган иргэн юм уу?
-Улаанбаатарт тээр хойно орж ирсээн. Би уг нь Төв аймгийн Батсvмбэр сумын хvн байгаа юм. Ээжийг минь Лхагвадулам гэдэг хvн байсан. Аав гэдэг хvнийг энэ насандаа мэдэхгvй. Ямар хvн байсан тухай ээж маань ч хэлж өгөөгvй.
-Одоо Батсvмбэрт ах, дvv хамаатан садан байгаа юу. Ер нь эхээсээ хэдvvлээ вэ?
Надад хэн ч байхгvй ээ. Орчлонд орь ганц хаягдсан, ийм л нэг vйлтэй амьтан энэ насыг туулж яваа минь энэ. Ээжийгээ унаад өгснөөс хойш л Батсvмбэрийн улсын асрамжийн газарт очсон. За байз намайг тавдугаар ангид байхад л ээж минь өнгөрсөн юмдаг. Тэгээд асрамжийн газар овоо хэдэн жил байж байгаад нэг мэдэхэд л хөөгдөөд ч юм уу, өөрөө ч явчихсан билvv тэгээд л хотод орж ирсэн. Тvvнээс хойш л миний зовлонт амьдрал эхэлж, өнөөдөр ингээд өлбөрч vхчихэлгvй шиг нэг юм санжиганаад явж байна.
-Яг хэзээ Улаанбаатарт орж ирсэн юм бол. Багшийн дээдийн буудал дээр нэлээн хэдэн жил амьдарлаа шvv, тийм ээ?
-Өө тоогоо алдсан. Осолдохгvй л энэ жил би 42 настай юмдаг. Батсvмбэрийн асрамжинд 1989 онд очсон. Тэгээд тэндээс хэдэн онд ч явлаа даа, санахгvй байна. Маш олон жил өнгөрчээ. Тvvнээс хойш Улаанбаатарыг хөндлөн гулд тэнээд дуусгасан байх шvv. Их зовлон туулсан даа. Одоо бодож байхад хvний амь мөн ч бөх юм билээ.
-Энэ залуутайгаа хэзээ танилцсан бэ. Хамтраад удаж байна уу?
-Аа манай энийг Ганчөдөр гэдэг юм. Хамтран амьдраад дөрвөн жил болж байна уу даа.
-Хамтран амьдарна гэхээр эхнэр, нөхрийн байдлаар гэсэн vг vv?
-Ядуу, гуйлгачин, царай зvс муутай ч гэсэн бид хоёр чинь та нартай л адилхан хvн шvv дээ. Муу муухай ч гэсэн надад 11 дvгээр ангийн нэг охин бий шvv. Би чинь бас ч гэж эх хvн байгаа юм.
-Өө тийм vv. Жаахан бухимдуулчихав уу даа, та уучлаарай. Тэр охин чинь одоо хаана байдаг юм?
-Ардын багш Дvгэрийн Хvvхэд асрах төвд байдаг юм. Одоо 11 дvгээр ангийн том охин бий. Дороосоо унагасан охин vртэй болохоор хааяа сэтгэл цэлмээд л явчихдаг юм. Өөр шигээ амьдрал туучуулж, нэг насаар нь зовоохгvйн тулд болж л өгвөл уулзахгvй санаатай явдаг. Гэхдээ дотроо дандаа л бодож, бэтгэрч явах юм даа. Охиныг минь П.Энх-Амьдрал гэдэг юм. Би нэрийг нь өөрөө өгч байсан. Миний зовлон барагдахгvй юм.
-Өдөрт хэдэн төгрөг олж байна. Одоо энэ хайрцагт байгааг харвал овоо хэдэн төгрөг олчихдог юм бишvv?
-Ишш чааваас даа. Гэхдээ тvмэн олныхоо буянд л төдийгөөс өдийг хvртэл vхчихэлгvй шиг нэг юм санжигнаад явж байна. Зарим нэг нь өшиглөж, хөөж тууж л байдаг юм. Гэхдээ энэ олон тvмний буянд л бид мэтийн ядарсан, зовсон хvмvvс маргаашийн нарыг харж яваа болохоор гомдох юм байхгvй ээ.
Ойрдоо өдөрт 10-20 мянган төгрөгийг буянтай хvмvvс хайрцагт минь хийгээд байгаа.
-Сая та хоёр энэ цvнхнээсээ юм гаргаж идэж харагдсан. Юу идсэн юм?
-Өө энэ жаахан цvнхэнд бид хоёрын амьдрал тэр чигээрээ явж байгаа. Энд өчигдөр авсан хуушуурын vлдэгдэл байна. Сая vvнийгээ л идсэн. Энд бас халбага, шvдэнз энэ тэр гээд хэрэгцээтэй юмнууд минь цөмөөрөө байгаа.
-Та хоёр хаана хонодог юм?
-Зун бол тааралдсан газраа л унтаад өгдөг. Энэ өвлийг энvvхэн хойно “Билиг” дээд сургуулийн хажуугийн байрны орцонд л өнгөрvvллээ. Зарим хvмvvс өшиглөж зодоод, дээрээс ус энэ тэр цацаж л байдаг юм. Гэхдээ өөр очих газаргvй болохоор яая гэхэв дээ. Шvдээ зуугаад л, хөлдөж vхчихэлгvй шиг нэг юм vvр цайлгадаг юм.
-Та хоёроос сvрхий архи vнэртэж байна. Өдөр болгон уудаг уу?
-Өө тэгэлгvй яах вэ. Тэр гашуун усны чинь хvчинд л нэг юм салгалаад яваа ухаантай. Бидний ходоод ч “чонын ходоод” л гэсэн vг. Өдөрт 5000-ын vнэтэй 0.33-ын “Стандарт” хоёрыг уучихна шvv. Заримдаа тvvнээс ч ихийг.
-Ямар нэгэн тусламж, буяны байгууллагууд та хоёрт хувцас, хоол хvнс өгч байсан уу?
-Өө мэдэхгvй болохоор тийм газар хандаж vзээгvй. Би уг нь группын хэдэн төгрөг авдаг байсан юм. Бичиг баримтаа хаячихсан болохоор сvvлийн хэдэн жил авч чадахгvй л яваад байгаа.
-Дууны vг сайн мэддэг юм байна. Дуулсаар байгаад цээжилчихсэн vv?
-Би чинь 1999 онд байгуулагдсан, Монголын одойчуудын анхны хамтлагийн гишvvн байсан. Тэнд дуулж байлаа шvv дээ. Тарваган Бадарч ах, Ганбаатар, Ижилсvрэн, Оюумаа гээд бид нар чинь олуулаа бужигнаж байлаа шvv дээ. Тэр vеэс л жаахан архи уудаг болчихсон юм. Бид нар чинь тухайн vедээ 18 аймгийг тойрч тоглодог байсан. Бvрхvvлтэй машинтай гараад л давхичихдаг байлаа шvv дээ. Тэр vе л амьдралын минь гэгээн дурсгалтай, хамгийн сайхан цаг vе байж дээ.
Д.ГАНЧӨДӨР: ГАНЦ ДVVТЭЙГЭЭ Л VЛДСЭН
-Гитар сайхан тоглодог юм байна. Урьд нь ямар ажил хийж байсан бэ?
-Өө багаасаа л сурсан юм. Соёлын төв өргөөнд хөгжимчин хийж байсныг минь хvмvvс ерөөсөө vнэмшдэггvй юм. Нийтийн бvжиг явуулаад шуугиулж явсан vе бас бий шvv. Гэхдээ одоо тэр бvхэн өнгөрч дээ.
-Хэдэн настай, нутаг ус хаанахых вэ?
-Би Говь-Алтай аймгийн Халиун сум гэж сайхан нутагт 1973 онд төрсөн.
-Ах дvv, хамаатан садан байдаг л байх даа?
-Өө ганц дvv л vлдсэн. Бvгд өнгөрөөд дууссан даа. Аав, ээж өнгөрснөөс хойш л гудамжаар гэр хийж, өнөөдөртэй золгоод явж байна.
-Говь-Алтайн Халиун сум чинь “Олон булаг” гээд сайхан зvлэг, ширэгтэй мөн ч сайхан нутаг шvv дээ. Одоо тэнд ганц ч төрөл садан vлдээгvй хэрэг vv?
-Уг нь ганц эмээ маань байх л учиртай. Очиж чадахгvй, өнөө маргаашаа аргацаасаар л хорвоог барж явна даа.
-Гитар чинь цоо шинэ юм байна. Хэдэн төгрөгөөр хаанаас авав даа?
-Аа энэ гитарыг гурав хоногийн өмнө Нарантуулаас 40 мянгаар авсан юм. Хятад гитар тэгээд дорхноо ямбийчихдаг юм даа.
-Тамхи нэлээн татах юм. Өдөрт нэг хайрцаг тамхи хvрэх vv?
-За даа, бараг л хоёр хайрцгаас наашгvй. Хямдхан Монгол тамхи татдаг л даа.
-Хайрцган дотор чинь хоёр гурван 1000-тын дэвсгэрт харагдаж байна. Зарим хvмvvс гар татдаггvй бололтой?
-Өө нэг удаа 20 мянган төгрөг ч хийсэн хvн бий шvv. Тэгээд 5000 хvртэл хийдэг л юм. Буянтай хvмvvс олон байна аа, хөөрхий минь.
-Цагдаа нар харин та хоёрыг төдийлөн хөөдөггvй юм уу даа?
-Өө хөөлгvй яах вэ. Зарим нь өшиглөнө, бороохойгоороо цохино. Янз бvрийн юм болно оо болно.
-Гитараа орцондоо тэврээд унтдаг юм уу?
-Vгvй, vгvй. Энэ нvхэн гарцныхан бид хоёрыг андахгvй болохоор гитараа аль нэг лангууны буланд нь л тавьчихдаг юм. Тэгэхгvй бол орцонд унтаж байгаад хуга, нуга дарчихна шvv дээ.
-Хотод сураглаад очих ганц ч хамаатан садан байхгvй юу?
-Уг нь Кино vйлдвэрийн тэнд “Сутай” дээд сургууль дээр нэг эгч маань байдаг л юм. Олон хvvхэдтэй болохоор очиж дараа болоод яахав гээд л зовлонгоо өөрөө vvрээд явдаг ухаантай. Тэр эгч маань “Сутай” дээд сургууль дээр байдаг сvмийн номлогч байгаа юм.
-Өөрийн чинь хоолой төрөлхийн ийм сөөнгө юм уу?
-Vгvй ээ. Байнга даараад, дээрээс нь архи уусаар байгаад л ийм сөөнгө болчихсон. Архи ууж энэ зовлонгоосоо тvр ч болтугай салахгvй гээд ч яах билээ дээ. Дороосоо даараад, гар чичрээд тэгээд л нөгөө гашуун усаа уухгvй бол болохгvй. Би дуулдаггvй юмаа. Энэ маань л дуулмар болдог ухаантай. Харин багаасаа сурсан болохоор гитарыг гайгvй шиг хангинуулчихна шvv.
-Та хоёр хамгийн сvvлд хэзээ хамгийн их баярлаж, сэтгэлээ онгойтол инээсэн бэ?
-Бvхэл 20 мянгат өгсөн өдөр, бас нэг хvн баахан хувцас хунар, хоол өгсөн өдөр жигтэйхэн их баярлаж байсан юм байна. Тэгээд хvмvvс өдөр болгон л баярлуулах юм даа.
-За та хоёртой танилцаж, илэн далангvй яриа өрнvvлснийх би ч гэсэн хайрцганд чинь халаасандаа байгаа 3000-аасаа 2000-ыг нь хийчихье. Одоо урин дулаан болж байна. Алзахгvй биз дээ?
-За маш их баярлалаа. Бид хоёрыг муухай царайтай, гуйлгачин гэж голж шилэлгvй сэтгэлээсээ ярилцсан танд маш их баярлалаа. Харин маргааш сониноо авчирч өгөөрэй.
Бид хоёр чинь гаднаасаа ийм харагдаж байгаа ч бусдын л адил дунд сургууль энэ тэр төгссөн хоёр шvv.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Байшийн дээд iim nertei gazar haana baidag iym be
mongol humuus nohoin amidarlaar amidarch, uhej bna...haana baina nogoo undsen huulid zaasan hunleg enerengui niigem??? elbegdortonguudaa...3 say hunii hed n odriin hooloo zalguulah gej tolgoi n gashilj bna ve? хүн чинь ганц олдох амьдралдаа ажил хөдөлмөрөө эрхлээд, амралч чөлөөт цагаараа дуртай юмаа хийгээд, эрүүл цэвэрхэн орчинд (за ер нь бусад орны хүмүүс яаж амьдардаг вэ тэрэн шиг л) амьдрах эрхтэй байтал монголчууд маань үнс нурам утаа шороондоо дарагдсан гудамж, хотод өдрийн хоолноос илүү гарахгүй, ажлаа хийгээд ч цалин нь хүрэхгүй үнэхээр өрөвдмөөр амьдарч байгаа шүү...бид чинь 30 сая биш 3хан саюулаа шүү дээ...монголчуудын сайхан амьдралыг булааж нохой шиг амьдруулж үхүүлж байгаа элбэгдоржтонууд шийтгэлээ авах гэгээн өдөр ирэх болтугай
Тэгэхэд дээдэс яаж амьдарч байна. Гаднаас хүнсний зүйлээ захиалж авч иддэг гэсэн байхаа. Сая сая доллар л яриад байдаг. Баян ядуугийн ялгаа их байна шүү
Тэгээд олсон жаахан мөнгөөрөө уучихаад байвал ямар хэрэг байхавдээ. Арчаатай байсан бол хүн шиг л амьдраа ш дээ.
Энэ хүмүүсийг ийм байдалд хүргэсэн улсууд бол Элбэгдорж, бат үүл тэргүүтэй АН-ынхан юм. Муулаад байдаг социализмын үед гудамжинд, орц траншейнд амьдардаг тэнэмэл хүмүүс, хүүхдүүд гэж байгаагүй юм. Элбэгдорж батүүл нар уучлал гуйгаад 20000 төгрөг өгөөрэй энэ хоёрт.
Яг зөв.
Тэнэгэ чи тэр социлизм луугаа наад 2 оо аваад зайлаа Ингэж яаваа хумуусийн 80-90% уурсдийн н буруу
социализм руугаа зайл гээд байгаа товарищ чи хэн юм бэ? энэ хүмүүсийн буруу гэнэ үү? надад бол чам мэтийн амин хувийн эрх ашгаа бусдаас дээгүүр тависан өчүүхэн улс төрч хүмүүсийн буруу гэж бодогдож байна. empathy, dignity, justice, altruism, morality, kindness гэдэг ойлголтын тухай сураг сонссон юм болов уу?
Yum l bolvol deer baigaa hedee muulaad yavchih yum. Gehdee aldaa hiihgui hun gej baihgui tiimees negendee hunleg l baih heregtei.
Өнөөдөр үдээс хойш салхитай байх шиг байсан. Тэрнээс болснуу яасан, гадаа байсан муу ямбий машины маань яг ур талын цонхон дээр бөгс арчсан баастай цаас ирээд наалдчихсан байх юм. Шал заваан. Элбэгдорж, Батүүл тэргүүтэй АН-ынхан энд ямар нэг байдлаар буруутай. Хүн гудманд баадаг, бөгсөө арчсан цаасаа тэр чигт нь хаядаг бол яавч АН-ынхан муу ажиллаж байгаатай холбоотой юм. Социализмын үед арай дээр байсан шүү дээ.
Монголын төр чамд ер нь нүд чих байдаг юм уу, чи биднээс гуйж гувшиж ажилтай болчихоод, бас татвар авчихаад ХҮН-ЭРДЭНИЙГ ингэж явуулахаасаа ичихгүй байна уу, ер нь төр чиний мөн чанар энэ ш дээ, үгүй гэж чи хэлж чадах уу...
Үнэнийг хэлэхэд энэ хүмүүс арчаагүйдээ л ингэж яваа шүү дээ. Суумгай залуу сайхан ажиллаж уулыг ухаж хашаа байшинтай болоод сайхан амьдарч байгаа жишээ байна шүү дээ.
Халзан Ганболд, Мянгуужин Бямбасүрэн, Балин Очирбат гээд хүмүүс зах зээлд ямар ч бэлггэлгүйгээр шууд оруулаад дундаас нь олон хүн завшиж, нэг хэсэг нь үгүйрсэн. Дахин сэхэх ямар ч арга байхгүй юм. Физикийн багш байсан багш маань хог түүгээд л явж байна. Тэр байраа барьцаанд тавьсан бөгөөд тэр үед хил хаагдаж олон ганзаганд явсан хүмүүс шатсан. Төр зохион байгуулсан бүх бодлого нь алдаатай байсныг эдгээр хүмүүс нотолно. Зарим сайн уйлж жүжиглэсэн нь УИХ гишүүн болоод гэр хороололоос шууд Зайсан руу нүүсэн. Дампуу балиар нийгмийг байгуулчих аад хуцаж явна. Юм эргэдэг. Одоо лаларын луйварчдын ээлж.
Бямбасүрэн бол жинхэнэ барзгар нүүрлэсэн хуурамч үг ярьсан ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИН. Тэр хулгайч Барууны заавраар халзан Ганболд, золжаргал нартай нийлж Монголыг цөлмөсөн, гуйлгачин болгосон новш. Одоо худлаа нүглээ наминчилан дүр эсгээд байгаа Мянгуужин шүү дээ. Түй муу хулгайч.
Хүмүүс үнэнийг бичсэн байна Соц нийгмийн үед ийм олон архичид тэнэмэл амьдралтай хүмүүс байгаагүй юм шүү дээ
хорвоо хэцүү шүүдээ муулаад хараагаад яанав өөрсдийгөөл бод тэр социализмын үед бүгд сайхан амьдарсаан түүхээ муулвал сариагчин болно шүү
ali ch niigemd ni avah hayah yum bga shuu dee.Sots niigemd guilgachin bgui ch bs yarival shuumjilmeer haranhui teneg gemeer zuil zunduu l bdg avah ch yum ih bii. ene niigemd ajilaad zutgeed bvl bno zalhuu arhi songoson humuus bol ene. har uureer garaad gudamj shuurdeed yavaa humuus barag say duhuuleed avdag.uilchilegch tseverlegch haruul manaa barilgin tuslah gal togoond tuslah oyodol geed zar bsaar l bgaa tsalingaaraa hamgaluun bish ghd hooson honohgui l amidarna.Hatuu ch iim humuusiig uugshuuleh hereggui arhi l uuj bj zovlongoo daaj bna gj yarij bga humuust 20 myanga ugvul unuu 5000-n arhia 2-g bish 3-g avna 200.0-g ugvul duulj suuh c gui heden udur hevteegeeree arhidana.yahav nuguu talaar nairaagui bolson ch huniig gants udaa ch bolov bayarluulj bga humuusin setgeliig bol oilgoj bnaa.
End muudaltsaad taltsaad baih yamar ch shaardlaga baihgui,chadval ed nart tuslah l heregtei.
Ger orongui homeless humuus baruunii ondor hogjiltei ornuudad ih delguuriinh ni omno honjil devsgeree taviad bailachihsan hevtej l baidag. Teglee geed juulchid tednees durvej zugataagaad baidaggui. Harin ch mongo togrog hool und huvtsas hunar ogch baidag, bi hurtel tetgemjiin mongonoosoo iluuchleed hogshin nastai homeless humuust chadliin hereer mongo ogdog. Nairsag ulaanbaatar geed naad humuuseesee icheed hooh geed baigaa teneg uu chi
социализм нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийн төлөө байдагсан ардчлал гэдэг нь зөвхөн хар амиа бод гэсэн уриагаар монголын хүн чанарыг ёстой хог дээр хаялаа.АН сөнөөсэй
Бямбасүрэн бол жинхэнэ барзгар нүүрлэсэн хуурамч үг ярьсан ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИН. Тэр хулгайч Барууны заавраар халзан Ганболд, золжаргал нартай нийлж Монголыг цөлмөсөн, гуйлгачин болгосон новш. Одоо худлаа нүглээ наминчилан дүр эсгээд байгаа Мянгуужин шүү дээ. Түй муу хулгайч.
Сайн байцгаана уу? ТӨР ҮГҮЙ, ЁС ҮГҮЙ, ЗҮЙ ҮГҮЙ УЛС МОНГОЛ ТӨР АХУЙГ, МОНГОЛ ЗАСГИЙГ, МОНГОЛ ТӨРИЙГ ТОЛГОЙЛОХ ГЭЭД ТОЛГОЙ НЭГЭНТ БАЙХГҮЙ УЛС ЕСӨН ШИДИЙН ЗҮЙЛИЙГ ХИЙСНИЙ ХЭРГИЙН НЭГ НЬ ЭНЭ. Ах дүү цөөтэй, гэрлэж бараалаагүй, орон гэр үгүй ч гэлээ хар багаасаа тоглож өсөж өндийцгөөсөнчүүлийн нь нэг нь ч юмуу, аль эсвэл цөөхөн ч гэлээ ах дүүсийн нь нэг нь хажуу хавиргандаа аваад, тэднийхээ үр хүүхдүүдийг өсгөж бойжуулахад нь дэм тус болоод идэх хоол, орох орон, өмсөх хувцастай сэтгэл өег өөдрөг сайхан явцгааж насыг барсан хүмүүс байдаг байсан. АХУЙ ЗАСАГ ТӨР ГЭЖ ЮУ БОЛОХ, ЮУ ЮМБЭ, ЯМАР ЭД ЮМБЭ ГЭДГИЙН УЧИР УЧИГИЙГ МЭДЭХГҮЙ, ЁС ҮГҮЙ, ЗҮЙ ҮГҮЙ ТОЛГОЙГҮЙ УЛСААР ТОЛГОЙЛУУЛСНЫ БАЛГААС ИЙМ БАЙДАЛД ОРСОН ХЭСЭГ МОНГОЛЧУУД МААНЬ ЮМДАА ГЭВЭЛ ҮНЭНД ДӨХӨХ БОЛВУУ.
Бямбасүрэн бол жинхэнэ барзгар нүүрлэсэн хуурамч үг ярьсан ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИН. Тэр хулгайч Барууны заавраар халзан Ганболд, золжаргал нартай нийлж Монголыг цөлмөсөн, гуйлгачин болгосон новш. Одоо худлаа нүглээ наминчилан дүр эсгээд байгаа Мянгуужин шүү дээ. Түй муу хулгайч.
Арчаагүйдээ бишээ ажлын байр олдохгүй дээ л бүдэрсэн Соц нийгмийн үед хүн бүхэн ажилтай байсан юм Тэр ажлын байруудыг ардчилагчид хувааж авахыг нь аваад устгачихсан юм Монголд одоо улсын нэртэй ганц ч том үйлдвэр байхгүй Овсгоотой луйварчид хагартлаа баяжиж байгаа нь үнэн Ядарснаа өөд нь татах ухаан байхгүй төр гэж тоглоомын талбар
gadyyr tenedeg hymyysiig usand oruulj eryyljyylex heregtie . niigmiin eryyl mend gej yyniig l helne . gadaada cn gesen oron gergyicnyyd tsewer huwtsastai zarim ni busdaas yalgagdaxgyi tsagiin ajil olj hiigeed oorsdiigoo bolgood yawj l bdag odroormod zyleg tarix yum zoox metiin ajliig hot iim irgedeer hiilgej tal mogoor ni usand orox gazriig iim hymyyst ynegyi yilcnilgee yzyyldeg bmaar monoron gergyicnyydiig holdoj yxexees xamgaalj honoglx bair yagaad barij boloxgyi gej busdiin adil hyn shyy dee ..
ardcnilsan hynleg niigem maani xana bnaa hynleg geed bgaagiin ul mor cn alga yadaj tosowoos gadaadiin orond bdag shig tsewerxen barigdsan xonoglox bair hergtei bna shyy dee .
Эд нарын ингэж яваа нь 10хувь нь эдний буруу үлдсэн хувь нь яалтачгүй удирдаж байгаа ухаантай малнуудын буруу. Тэр дундаа нийгмийн халамж хүн ам зүйн бодлого хариуцдаг ухааны нөгөө алдарт алуурчин/найзыгаан алж хэнтийн шоронд байлаа/хулгайч/нийгмийн даатгалын дарга ухаантай байхдаа төрийн өмчөөс хулгайлж таслагдаад өршөөл нэрээр суллагдсан/ С Эрдэнэ гэгч ийм болгож байгаа юм. Одоо жагсаалт нэрийн дор шургалж ахин УИХ гишүүн болох ухааны юм ярьж явана гэсэн. Тэрний толгой шиг толгойтой болчихоогүй бол сонгогчид нэг юм бодох байлгүй.
10 яавч биш. Ядаж 95 хувь нь энэ хүмүүсийн оөөрсдийнх нь буруу... Яагаад хүн болгон удирдлага засаг захиогаагаа муулж байдаг юм бэ?
Энд хүнийг хайрласан энэрсэн үнэн сэтгэлийн үг огт алга. Дандаа улаан нүдтэй улс төр хөөсөн цөөвөр маяргийн сэтгэгдэл байна.
Long live marxism
Hvnii amidral yum da olon hvchin zvil bg ... Muulaad bdag huuchin niigmiin ved iim hvmvvs harin gudamjin bggvi gdgiig l sn medej bn ... Zerleg horongoton niigemd chiregdej o'l zalguulagsad
ТЭНГЭРИЙН ЦАГ ТАНСАГ ОЧИРБАТ АЛТДАЖ,ТАНСАГЛАЖ, БУРИАД МЯНГУУЖИНН,ХАЛЗАН ХУЖАА НАР ДИЛЕРДЭЖ МОНГОЛЫГ ЭЛГЭЭР НЬ МӨЛХҮҮЛЖ,ТИТЭМ ҮГТЭЙ БАГАБАДИ ӨРШӨӨЛ, ШАГНАЛЫН ХУРЫГ ӨДӨР БОЛГОН БУУЛГАЖ,ЗАХАНЫ ХҮРГЭН ДЭЭР НЬ БАС БУРИАД АВИЛГАЛЫН ЭЦЭГ ОВОО ТАХИЖ ЛАМ НАРТАЙ СҮЖИРЧ БАЙХАД МОНГОЛЧУУД УРУУДСААР ДОРОЙТСООР БАЙЛАА.
хоёр таарсан амьтад
ard tumen ,uls oron mini xezee neg sexej sergex um bol doo...xuurxii gej
16 ОНЫ СОНГУУЛИАР АН-Д ЦЭГ ТАВЬЦГАА.
xyataduud mongol xeleer mash sain bichij comment uldeedeg boljee. Bayar xurgie
Энийг уншаад сэтгэл нь өвдөхгүй зүрх нь шимшрэхгүй хүмүүс байна гэдэг ээ дээ мөн хатуу хүмүүс ээ. Бас болоогүй энэ муу хоёрыг арчаагүйгээр нь хүртэл дуудаж байх шив дээ. Иймэрхүү хүмүүс бол нам дагасан лүмпэнгүүд, манан-д тархиа угаалгасан олигархиудын бөгсний алчуурууд л бйгаа даа. Өөр жирийн эрүүл Монгол хүн хэрхэвч тийм зүйл ярихгүй. Соц-н үед байсан бол хамт олон нийлээд л иймэрхүү хүмүүсийг аваад явчихна. Энэ муу хоёрын буруу гэж юу байхав дээ.....