sonin.mn
 
КУВЕЙТ. /ANADOLU/. Сирийн ард түмэнд тусламж дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцэх бага хуралд оролцоно гэдгээ 78 улс мэдэгдсэн гэж Кувейтийн сайд хэллээ.
Бага хурал энэ долоо хоногийн мягмар гарагт эхэлнэ гэж Кувейтийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаМохамед Абдулла Аль-Мубарак Аль-Сабах мэдэгдсэн юм.
 
Бага хуралд оролцогчид Сирийн ард түмнийг зовлон шаналлаас салгаж чадах дорвитой санал, арга хэмжээг санаачилж чадна гэдэгт найдаж байгаагаа сайд илэрхийллээ.
 
Мягмар гарагт эхлэх хандивлагч орнуудын энэ бага хурал нь Сирийн хямралын асуудлаарх Кувейтэд зохион байгуулах гэж буй гурав дахь бага хурал юм.
 
Улс төрийн шинэчлэл хийхийг шаардан олон нийт эсэргүүцлийн жагсаал хийж эхэлсэн 2011 оноос хойш Сири иргэний дайны хөлд нэрвэгдээд байгаа билээ. Энэ хямралын улмаас Сирийн хэдэн сая иргэн дотооддоо болон гадаад улсууд руу дүрвэсэн.
 
Мөн хэдэн зуун мянган иргэн амь үрэгдсэн юм.
 
 Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг