sonin.mn

ПХЕНЬЯН. /Reuters/. Сөүлийн тагнуул байж болзошгүй Өмнөд Солонгосын хоёр иргэнийг баривчилсан гэж Умард Солонгос мэдэгдлээ.

Умард Солонгосын албаны хүмүүс төрийн мэдлийн телевизээрээ мэдэгдэл хийхдээ энэ хоёр хүнийг Хятадын хилийн хот Дандунд байдаг “жигшмээр террористууд” гэж тодорхойлжээ.

Тэд Умард Солонгосыг гүжирдэж, тусгаарлахын төлөө ажиллаж байсан байна.

Умард Солонгос урьд нь дээрхтэй адил шалтгаанаар гадаадын олон иргэн, тэдний дотор Өмнөд Солонгос болон АНУ-ын иргэдийг баривчилж байсан юм.

Мөн тус улс шашны ажлаар явж байсан хүмүүсийг баривчилж байсан билээ. Учир нь Умард Солонгост шашны үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглодог юм.

Г.Доржханд

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг