sonin.mn


ЛОНДОН. /NHK/. Хэрвээ Их Британи Европын Холбооноос /ЕХ/ гарахаар шийдвэл эдийн засгийн хувьд хохирол амсаж болзошгүй гэж тус улсын судалгааны байгууллага анхаарууллаа.

“Open Europe” улс төрийн судалгааны байгууллагын тооцоолсноор, хэрвээ Их Британи ЕХ-ноос гарвал 2030 он гэхэд ДНБ нь 2.2 хувиар буурч магадгүй.

Их Британи ЕХ-ноос гарахын оронд тус холбоонд шинэчлэлт хийхийн төлөө хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэж “Open Europe” зөвлөлөө.

Цагаачлалын асуудлыг ЕХ-ны цагаачлалын бодлогоор зохицуулах боломжгүй байгаа зэрэг олон асуудал тулгарч буй учраас тус холбооноос гарахыг Их Британид ард иргэд нь уриалж байгаа юм.

Хэрвээ энэ оны тавдугаар сарын бүх нийтийн сонгуулиар улиран сонгогдвол ЕХ-ноос гарах эсэхийг шийдэхээр 2017 он гэхэд бүх нийтийн санал асуулга явуулахаа Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон амлаж байсан билээ.

Г.Доржханд