sonin.mn
ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Батлан амгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх Батлан хамгаалахын атташе хурандаа В.Чаударийг Монгол Улсыг хавсран суух Батлан хамгаалахын атташегаар томилогдсонтой холбогдуулж тус тус хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол Улс, БНЭУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны хөгжил, өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн арга хэмжээ, ач холбогдол, үр дүнгийн талаар ярилцлаа. Мөн хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааны хэтийн төлөвийн талаар санал солилцов.
 
Эх сурвалж: "Соёмбо"