sonin.mn
МОСКВА. /Xinhua/. Цөмийн зэвсгийг устгах гэрээг зөрчсөн хэмээн ОХУ-ыг буруушаасан талаараа АНУ-ын зүгээс тодруулга хийвэл ОХУ АНУ-тай энэ асуудлаар хамтран ажиллахад бэлэн байна гэж Оросын дипломатч мэдэгджээ. Бид яриа хэлцээ хийхэд бэлэн байна гэж АНУ-д удаа дараа мэдэгдсэн гэж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков мэдэгдсэнийг “РИА Новости” мэдээллийн агентлаг уламжиллаа. Гэсэн хэдий ч Дунд тусгалын цөмийн зэвсгийн тухай гэрээг /INF/ ОХУ зөрчсөн хэмээн АНУ буруушаасны учрыг бид эхлээд мэдэхийг хүсч байна гэж Рябков мэдэгдэв.
 
Дээрх гэрээг цөмийн зэсгийг устгах зорилгоор 1987 онд байгуулсан байна. АНУ-д ОХУ-ыг буруутгах хангалттай нотолгоо байгаагүй гэж Рябков мэдэгджээ. АНУ болон ОХУ цөмийн зэвсгийг устгах эмзэг асуудлыг олон нийтийн дунд хэлэлцэхийн оронд хаалттай дипломат орчинд хэлэлцээ хийх хэрэгтэй гэж тэрбээр мэдэгдээд уг гэрээг АНУ унагахаар оролдож байна хэмээн буруушаажээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: