sonin.mn
БЕРЛИН. /ITAR-TASS/. ОХУ-ны сөрөг хүчний тэргүүн Борис Немцовийн амийг хөнөөсөн гэмт хэрэгтэй холбоотой ямар нэгэн таамаглал дэвшүүлэхгүй байхыг Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер санууллаа. Энэ асуудал дээр бид ямар нэг таамаг дэвшүүлэх хэрэггүй гэж би бодож байна. Хэн буруутайг хараахан тогтоогоогүй байгаа гэж Штайнмайер Германы “ARD” телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.
 
“Орос улс хамгийн туршлагатай улс төрчөө алдлаа. Энэ нь Оросын сөрөг хүчинд учирсан том гарз мөн” гэж тэрбээр мэдэгджээ. 55 настай Борис Немцов “Большой Москворецкий” гүүрэн дээр амиа алдсан бөгөөд урьдчилсан мэдээгээр гүүр давж байсан автомашинаас түүнийг буудаж хөнөөсөн ажээ. Түүний ар нуруу руу дөрвөн удаа буудаж амийг нь хөнөөжээ. ОХУ-ын Мөрдөн байцаах газар аллага үйлдсэн болон хууль бусаар зэвсэг наймаалсан гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөлт явуулж байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: