sonin.mn

ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн боловсруулсан төсвийн төсөл нь америкчуудыг ирэх 10 жилийн хугацаанд 75 000 гаруй долларын өрөнд оруулна гэж Сенатын төсвийн байнгын хорооны дарга Майк Энзи мэдэгдэв.

Хэрвээ бид өр зээлээ багасгаж, илүүдэл зардлаа танахгүй аваас бидний өмнөх олон үеийнхний бүтээн бий болгосон зүйлийг үрэн таран хийхийн зэрэгцээ дараачийн үеийнхний итгэл найдварыг үгүй хийнэ гэж Энзи хэллээ.

"Харамсалтай нь, Ерөнхийлөгч Обамагийн төсвийн төсөл нь байдлыг улам муутгаж байна. Энэ байдлаар цаашид явах аваас дараагийн 10 жилийн эцэст АНУ-ын иргэн бүр 75 610 долларын өрөнд унана" гэдгийг тэрбээр мөн анхааруулжээ.

АНУ-ын Конгрессын төсвийн албаны тооцоолсноор, америкчуудын тавьсан нийт өрийн хэмжээ АНУ-ын ДНБ-ний 74 хувьтай тэнцэж байна. Үүний дээр, АНУ-ын нийт өр 2050 он гэхэд тус улсын ДНБ-ний 250 хувьтай тэнцэх бөгөөд эл үзүүлэлт лнь дараагийн 35 жилийн хугацаан дахь АНУ-ын эдийн засгийн өсөлтөөс гурав дахин илүү хурдацтай нэмэгдэнэ гэж Эзни тайлбарлажээ.

Асуудал даамжрахаас өмнө дотоод дахь хэт их зардлын талаарх асуудлыг Ерөнхийлөгч болон Конгресс хоёр хамтран хариуцлагатайгаар шийдэх цаг болсон тэрбээр мэдэгдэв.

АНУ-ын Сангийн яамны мэдээллээр бол, тус улсын нийт өрийн хэмжээ 18 их наяд долларт хүрсэн байна. 2009 онд Барак Обама ерөнхийлөгчөөр сонгогдох үед энэ тоо 11.9 их наяд байсан ажээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг