sonin.mn

МОСКВА. /Xinhua/. 2018 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ бэлтгэл ажилд зарцуулах төсвөө ОХУ танах хэрэгтэй гэж тус улсын Спортын сайд Виталий Мутко мэдэгдсэн байна. Бэлтгэл ажилд зарцуулах төсвөө 10 хувиар багасгасан гэж Мутко мэдэгдэв.

ДАШТ-нд зориулсан дэд бүтцийн төслүүдийг хөндөхгүйгээр зөвхөн нээлтийн ажиллагаа гэх мэт зохион байгуулалтын ажилтай холбоотой төсвийг л танасан гэж тэрбээр мэдэгджээ. Мөн тэрбээр, рублийн ханш унаж байгаатай холбоотойгоор цэнгэлдэх хүрээлэн барихад шаардагдах гадаадаас авах барилгын материалын үнэ 25-30 хувиар өссөнийг дурджээ. Мөнгө хэмнэхийн тулд цэнгэлдэх хүрээлэнгийн багтаамжийг багасгаж магадгүй гэсэн үг яриаг Мутко няцаагаад, үүнийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо зөвшөөрөхгүй гэв.

Хөлбөмбөгийн ДАШТ-ний бэлтгэл ажилд зориулан 664 тэрбум рублийг 2012 онд төсөвлөж байжээ. Энэ нь тухайн үед 20 тэрбум орчим доллар болж байсан боловч одоогийн ханшаар ердөө тал нь л болж байна. Хөлбөмбөгийн ДАШТ-ний бэлтгэл ажилд зориулсан дэд бүтцийн 300 төслийг 11 хотод хэрэгжүүлэх  ажээ. Үүний зэрэгцээ 20 гаруй хот зочдыг хүлээн авах үйлчилгээний хөтөлбөрт оролцоно.

Д.Нямтулга

Эх сурвалж: