sonin.mn

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Д.Оюунхорол яаман дахь АН-ын гаралтай ажилчдыг халж эхэлжээ. Үүнийг эсэргүүцэн,АН-ын хэсэг гишүүд  АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт хандан захидал бичсэнийг хүргэж байна.


АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт

УИХ-ын сонгууль, нийслэл, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулиудад олон удаагийн ялалтыг авчрах ажлыг зохион байгуулж удирдсан даргаа засагтай нь огцруулан байж, намын даргын ажлыг дарамтлан авч шинэ засгаа байгуулсны тань маргаашаас хамтрагч нар тань олон олон гишүүдийг чинь “лааз” өшиглүүлж эхэллээ шүү.

Төрийн ажлын болон мэргэжлийн өндөр чадавхитай албан хаагчдыг ажилгүй болгож байна. Өөрийнх нь нам нь ялалт байгуулчаад байхад төрийн мэргэшсэн албан хаагчдыг бүтцийн өөрчлөлт нэрээр ганц үсэг нэмэн бүгдийг нь бужигнуулж байна. Үүний нэг жишээ БОНХАЖ-ын яам байна. Биологийн ухааны доктор, төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдыг, МУИС-д багшилжбайсан, байгаль орчны үнэлгээгээр жинхэнэ мэргэшсэн, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын даргаар 6 жил ажилласан Д.Энхбатыг, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Гантулгыг, 90 оны МоАХ-ын партизан талийгаач “тэнгэр Цолмонгийн” гэр бүл анхдагчдын нэг усны инженер, усны нөөцийн хэлтсийн дарга Оюунсувд, Архангайн Засагдарга, Усны газрын дарга асан, Усны үндэсний хорооны НБ дарга С.Бадрах, Алтан гадас сэтгүүлийн эрхлэгч байсан Мягмансанжаа нарыг чөлөөлсөн байна.

Энэ хүмүүс бүгд мэргэшсэн төрийн албан хаагч, бүгд ҮЗХ-ныгишүүд байгаад төрд очсон бэлтгэгдсэн кадрууд, залуучуудын байгууллагын гишүүн хүмүүс. Ялсан үедээ хамгаалж, дэмжиж чадахгүй байсан бол яах гэж Чингисийн одонгоор шагнуулж явсан чөмгөө дундартал зүтгэсэн гишүүдээ хоморголон халуулж, улсад ганц цаг төрийн алба хашиж үзээгүй гэмээр ааштай сайдаар тоглуулж байгааг асууж байна. Үүнийг бүх шатанд мэргэжилтэн бүр лүү орж хийхээ мэдэгдэж байна шүү дээ. Тэгэхээр та нар гишүүдээ хамгаалж чадахгүй бол намын лидерийн чинь асуудлыг дэмжиж чадахгүй, харин дээсэн дөрөөтэй байгааг тань дуулгая. Бүх яаман дээр ийм нөхцөл үүсч, нэр солин тамга тэмдэг өөрчлөн халаа солио эхлэжбайна.

АН-ын гишүүд бидний нэг хэсэг та 2-ыг “нисдэг бор морь аваад ир гэж томилсноос нисдэггүй бор морь аваад ир”гэж сонгуульд ялуулах гэж зүтгэн дэмжээгүй шүү. Ингэтлээ дордуулах байсан бол төр самардаг, намын гишүүдийн мөрөн дээр гишгэж, төрт идэж амташсан, нам дамжсан хэлхээ холбоо байгуулж, олигполь болсон нөхөдтэй хариуцлага тооцох цаг ирэх л болно. Мөнхийн өрсөлдөгч МАН бүрэн самарч өгөөд, хооронд нь зодолдуулаад 3 сар болоод хаяаад гарахын тулд гуравдугаар шатныхаа гомдогсодыг илгээснийг гишүүд бид гадарлаж байна. Тэр цагт хариуцлагыг та бүхэн үүрэх болно шүү. Энэ нам хэзээ ч улс орноо бодохгүй, намынхаа эрх ашиг, эрх мэдэл, эд агуурсаа нэмэгдүүлэхийн тул юу ч хийхээс буцахгүй гэдгийг бид бүрэн мэдэрсэн шүү дээ.

Гишүүдийнхээ сэтгэлийг хурааж чадваас бие зүтгэл нь ангид үл одно, эс чадваас улс төрд “труп” болно гэдгийг сануулж байна.

АН-ын гишүүд