sonin.mn

КИЕВ. /Ukrinform/. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Үндэсний хөрөнгө оруулалтын зөвлөл байгуулах тухай зарлигт гарын үсэг зуржээ.

Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэл, мэдээллийн албаны мэдэгдсэнээр, Украины хөрөнгө оруулах боломжийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг илүү татах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах зэрэг ажлыг эрчимжүүлэх зорилгоор тус зөвлөлийг байгуулсан байна.

Г.Доржханд

Эх сурвалж:
montsame.mn