sonin.mn

Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн эргүүл хамгаалалт хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч, МУСТ Б.Алтанзулыг алба хаагчид төдийгүй ажиллаж байсан газар, дүүргийнх нь иргэд андахгүй сайн мэднэ.

Өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж, үйлс бүхнээ ард иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө зориулдаг олон шилдэг алба хаагчдын нэг. Саяхан ЦЕГ-ын даргын хүний нөөцийн бодлогын хүрээнд зохион байгуулдаг ажлын хүрээнд, МУ-ын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академийн удирдахуйн ухааны сургуульд "Цагдаагийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сахилгын зөрчилд хийсэн судалгаа" сэдвээр Төрийн удирдлагын магистрын зэрэг амжилттай хамгаалсанд баяр хүргэж байна.

Төрийн тусгай албанд тасралтгүй 21 жил ажиллахдаа урьдчилан сэргийлэх хэлтэс, хэвлэл мэдээлэл, согтуурал мансуурлаас урьдчилан сэргийлэх, эрүүгийн алба, орон байр, захиргааны зөрчил,эргүүл хамгаалалт хариуцсан чиглэлийн ахлах байцаагч гээд бүхий л чиглэлээр ажиллаж байсан туршлагатай алба хаагч юм.

Үүний зэрэгцээ цагдаагийн байгууллагаас зохион байгуулдаг урлаг соёлын олон үйл ажиллагааг мэргэжлийн хөтлөгчөөс дутахгүй хөтлөн зохион байгуулж, МУУГЗ Б.Баатарын найруулсан "Чингис хаан эргэж ирлээ" түүхэн кинонд Персийн ноёны дүрд тоглож жүжиглэх авьяасаа ч мөн үзүүлж чадсан нь манай алба хаагчдын бахархал юм.

Энэ олон ажлын хажуугаар ЦЕГ-ын 9-н байгууллагын 216 айлын орон сууцны ажлыг зохион байгуулах үйл ажиллагаанд менежэрээр ажиллаж, Улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулсан гээд Б.Алтанзул хошууч бүхий л чиглэлээр ажиллаж, суралцаж, Сонгинохайрхан дүүргийн "Цагаан мөртэй цагдаа", Чингэлтэй дүүргийн цагдаагийн "Чингэлтэйн цагдаа" гээд 11 дууны үгийг бичиж, дүрсжүүлэн олны хүртээл болгосныг одоо ч алба хаагч нар дуулж явдаг.

Наад муу хэдэн цагдаа нар чинь
Номхотгох цамц өөртөө өмссөн
Ноомойдуухан хэдэн зарц нар биш шүү
Ногттой нь мордсон ч амаа булаадаг
Номхондуухан хэдэн ардууд биш шүү

Цадиг түүхийн товчоон дээр
Алтаар бичигдэх домог юм
Цагдаагийн өнгөн дээр
Ард түмнээ өмгөөлөх өмөг нь юм

Наад муу хэдэн цагдаа нар чинь
Цагдаа хэрэгтэй бол биднийг дуудаарай
102

Цагдааг хэрэггүй бол битгий муулаарай гэж торохгүй шүлэглэж, ажил албаараа бахархан "Цагаан шонхор, босоо сүлдээ дээдлэсэн Монголын цагдаагийн мөрдөс нэгтэй, тангараг нэгтэй, тавилан нэгтэй журмын андууддаа ШИНЭ ОНЫ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ирж байгаа шинэ ондоо улам их эрч хүч урам зоригоор дүүрэн ажиллахыг ерөөе" хэмээн БАЯРЫН МЭНД ХҮРГЭЛЭЭ.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв