sonin.mn

ВАШИНГТОН. /NHK/. "Sony Pictures Entertainment"-ийн эсрэг Умард Солонгосын хийсэн кибер халдлагад хэрхэн хариу арга хэмжээ авах талаар Япон, Өмнөд Солонгос, Хятад, ОХУ болон бусад оронтой АНУ-ын Төрийн департамент зөвлөлдөж байна гэж мэдэгджээ.

"Sony Pictures Entertainment" томоохон кибер халдлагад өртсөний улмаас Умард Солонгосын тэргүүн Ким Чөн Уныг устгах зохиомол оролдлогын тухай инээдмийн киногоо гаргахаас татгалзахад хүрсэн.

Умард Солонгосын уг халдлагын хариуд АНУ-ын терроризмыг тэтгэдэг улсын жагсаалтад тус улсыг буцаан оруулж болохыг тухай АНУ-ын Ерөнхийлөгч Обама дурдсан.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярьсан байна.

Төрийн департаментын мэдэгдсэнээр, Керри, Ван нар кибер халдлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тохиролцсон. "Sony Pictures Entertainment"-ийн халдлагын талаар Керри Ванд мэдээлэл өгч, энэ мэтийн халдлагатай тэмцэхэд туслахыг хүсчээ.

Бусад орны дотоод байгууламжид кибер халдлага хийх ямар ч улс орон, хувь хүмүүсийн эсрэг байна гэдгээ Ван огцлон тэмдэглэснийг Хятадын Гадаад хэргийн яам цахим хуудсаараа мэдэгдсэн байна.

Умард Солонгост АНУ-аас арга хэмжээ авахад Хятадын тусламж ихээхэн чухал юм.

Д.Нямтулга

Эх сурвалж:
montsame.mn