Путины хэвлэлийн бага хурал дээр хийсэн мэдэгдлүүдийг Оросын олон нийт өргөнөөр хэлэлцэж байна.
Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын улс ард аж ахуй, удирдлагын академийн (РАНХиГС) Байгалийн монополийн хүрээлэнгийн багш, эдийн засагч Владислав Гинько “Москва вечерняя ” сонинд өгсөн ярилцлагадаа, Оросын эдийн засгийн диверсификацжуулалт бол ерөөс бидний зорилго биш юм гэдэгт анхаарлыг хандуулмаар байна. Энэ нь манай эдийн зсгийн эрсдлүүдийг аль болох бууруулах гэсэн аргуудын л нэг. Аливаа эдийн засаг секторуудын нийлбэрээс бүтдэг. Нөгөө хөдөө аж ахуйг хөгжүүлэх цаг нь ирлээ шүү дээ. Ингэхдээ нефть-хийн сектор бас ямар нэгэн байдлаар буурах ёстой болоод байдаг. Одоо төсвийн талыг өгч байна шүү дээ (жилийн найман их наяд рубль ). Гэтэл бидний нефтээс хараат байдал тийм ч аймшигтай байдалд ороод байгаа юм биш. Зарим улс орнуудад ОПЕК дангаараа төсвийн 70 хувь өгч байна. Гэтэл бидэнд нефтээс гадна хий гэж бий. Энэ бол хоёр өөр зах зээл. Үнийн хувьд ч дандаа унаад байна гэж байхгуй шүү дээ. Цаг нь ирэхээр тоглогчид өөрсдөө үйлдвэрлэлээ хязгаарлаж эхэлнэ.
Рубль унаж, валютын болоод юанийн ч ханш өсч байна. Импортын үйлдвэрлэл боломжгүйд хүрээд байна диверсификац гэдэг бол энэ л дээ. Бид хаачихав дээ, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх л үлдээд байна гэжээ.
Москва хот. А.Огторгуймаа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
биденд нуурснеес гадна аргал бии
Hujaa nar Oros-d tuslana gedeg ni: Hujaa nar yuan-nii hanshiig buuruulah gej ih saihan arga oljdee. Exportiin baraanii unen ni usuhuus sergiilsen arga hemjee avah yum bizdee
Барууны орнууд колоничлолын бодлого бол бусад орны байгалийн баялгийг үнэгүй авахын тулд Элбэгдорж, Меркель мэтийн утсан хүүхэлдэйг төрд ямарч хамаагүй аргаар, бас ямарч үнээр хамаагүй гаргадаг. Тэгээд тоглоомын хүүхэлдэйгээ тоглуулж улс орныг колоничлолын бодлогоо явуулдаг.