sonin.mn

УИХ-ын дахь “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцжээ. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Н.Батцэрэг болон бүлгийн дэд дарга Э.Баянсэлэнгэ нар мэдээлэл хийлээ. Эвслийн бүлгийн эхний хэлэлцсэн  асуудал нь Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн барьсан Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн талаар Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаярын  мэдээллийг сонссон байна. Ингээд бүлгийн гишүүдийн олонх  нь  Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг дэмжих нь зүйтэй зарим заалтыг нэмэх, өөрчлөлт оруулах саналаа байнгын хороод, УИХ-д мэдүүлэхээр  болсон байна.

Өнөөдрийн мэдээллийнхээ төгсгөлд “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа энэ үед төрийн байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил болон баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулах нь тохиромжгүй. Тиймээс энэ талаарх уриалгаа зохиох байгууллагуудад мэдэгдэнэ” гэсэн юм.

Эх сурвалж: