sonin.mn

ТОКИО. /NHK/. Гуравдугаар сар хүртэл үргэлжлэх жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй 2600 гаруй хүн хүчирхийлэлд өртсөн байна гэж Японы Нийгмийн халамжийн яам мэдэгджээ.

Орон нутгийн захиргаад хүчирхийллийн 2280 мэдээ хүлээн авсны дотор хөгжлийн бэрхшээлтэй 2659 иргэн өртсөн тухай мэдээлсэн байв. Тэдний гурав нь амь насаа алджээ.

Чиба-кэн аймгийн халамжийн үйлчилгээний ажилтан  гэдэс рүү нь өшиглөсний улмаас 19 настай хүү амиа алдсан хэрэг гарсан байна. Хүчирхийллийн хохирогчдын 60 хувь нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй, 25 хувь нь бие махбодын согогтой.

Гэмт хэрэг үйлдэгчдийн 77 хувь нь гэр бүлийн гишүүд болон асран хамгаалагч нар, 12 хувь нь халамжийн үйлчилгээний ажилчид, 11 хувь нь ажлын газрынх нь дарга, албан тушаалтнууд байна.

Бидний мэдээгүй илүү олон хэрэг байгаа байх гэж яам мэдэгджээ. Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон мэдээлэл цуглуулахаар орон нутгийн захиргаадтай хамтран ажиллана гэж тус яамны албаны хүмүүс мэдэгджээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: