sonin.mn

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комиссын удирдлагууд 2014 оны 11-р сарын 24 ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Тахарын алба, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

ХЭҮК нь хамтын ажиллагааны хүрээнд Үндэсний хууль тогтоомж, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцоор баталгаажуулсан хүний эрхийг хангах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгах, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор байгууллагуудтай санамж бичиг байгуулан хамтран ажиллаж ирсэн туршлагатай.

Энэ удаа шинэ тутам байгуулагдсан Тахарын ерөнхий газраас бусад байгууллагатай 5-6 жилийн өмнө санамж бичиг байгуулан, хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж ирснийг онцлон, цаашид үргэлжлүүлэн хамтарч ажиллах болсноороо онцлогтой юм.

Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичгийг цагдаагийн албаны тухай хуульд заасан эрхийг баталгаатай хангуулах, тэдэн д хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийг хүндэтгэх, сахин хамгаалах, мэдлэг ойлголт хариуцлагыг сайжруулахаар харилцан хамтран ажиллах зорилготой юм.

Эдгээр санамж бичгүүдийн хүрээнд хүнйи эрхийн бүсчилсэн сургалт, хяналт шалгалт, мониторинг судалгаа, сурталчилгааны ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.