sonin.mn

КИЕВ. /BBC/. Украины хууль сахиулах байгууллага болон шүүх тогтолцоог шинэчлэхэд АНУ 20 сая доллар гаргахаар төлөвлөж байна. Түүнчлэн Донбассаас шилжин суурьшсан иргэдэд гурван сая долларын тусламж үзүүлнэ гэж АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден мэдээлжээ.

АНУ-ын Конгресс энэ шийдвэрийг баталсны дараа мөнгийг Цагаан ордон гаргана.

Дээрх мөнгөний гурван саяыг нь Украины зүүн нутагт болж буй мөргөлдөөний улмаас дүрвэгч болсон хүмүүсийг хоол хүнсээр хангаж байгаа НҮБ-ын тус улсад хэрэгжүүлж буй хүнсний хөтөлбөрт зориулна.

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байдан Украины Ерөнхийлөгч Петр Порошенко болон тус улсын Ерөнхий сайд Арсений Яценюктай баасан гарагт уулзсан байна.

Донбасс дахь Оросын түрэмгийлэл нь хүлээн зөвшөөршгүй гэж тэрбээр Украинд айлчлах үеэрээ мэдэгджээ. Украины мөргөлдөөнд Оросын цэргийн оролцоо байхгүй гэж Москвагийн эрх баригчид мэдэгдсээр байгаа юм.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг