sonin.mn

Өнөөдөр ажлаа хүлээж авсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яг одоо Засгийн газрын хуралдаанаа хийж байна. Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газраас УИХ-д өргөн барих зарим хуулийн үзэл баримтлалын тухай зэрэг 20-иод асуудлыг хэлэлцэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.