sonin.mn

ВАШИНГТОН. /BBC/. Сири болон Иракийн томоохон газар нутгийг эзлэн авсан “Лалын улс” бүлэглэлийн байрлалд өгч буй агаарын цохилт нь Сирийн Ерөнхийлөгч Башар Асадад ашигтай байж болохыг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгл хүлээн зөвшөөрчээ.

Үүний сацуу, Башар Асадыг огцруулах АНУ-ын байр суурь урьдын адил хэвээр байгааг Хейгл Пентагонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Хэрэв эвслийн хүчний бодлогод Сирийн Засгийн газрын цэргүүдийн эсрэг байлдааны ажиллагаа явуулна гэж тусгавал “Лалын улс” бүлэглэлийн эсрэг явуулж буй байлдааны ажиллагаанд оролцоно гэж Туркийн эрх баригчид мэдэгдэж байгаа юм.

Д.Жаргал

Эх сурвалж: