sonin.mn

Монголын хөрөнгийн бирж нь өдөр тутмын арилжааны болон ханшийн мэдээллийг гар утас болон хөдөлгөөнт төхөөрөмжид зориулагдсан мобайл апплекейшны тусламжтайгаар олон нийтэд хүргэх боломжтой боллоо.

Тус программыг ашиглахын тулд App Store-д “MN Stocks” гэсэн апплекейшныг татан суулгах хэрэгтэй.

Уг программыг ашигласнаар хэрэглэгч ханшийн мэдээллийг 5 минутын хоцрогдолтойгоор хүлээн авахаас гадна өөрийн сонирхсон үнэт цааснуудаар багц үүсгэх боломжтой юм.

Программ нь ХАНШ, ТОХИРГОО гэсэн үндсэн 2 хэсэгтэй байх ба доорх хэлбэртэй харагдана.

Ханшийн мэдээллийг харахын тулд Тохиргоо хэсгийн нэмэх товчин дээр дарж, компаниудыг доорх байдлаар нэмсэнээр дараахь ханшийн мэдээлэл харагдах юм.

Монголын хөрөнгийн бирж