sonin.mn

ХУД-ын Онцгой байдлын хэлтсээс өнөөдөр дүүргийн Соёлын ордонд гал түймрийн нөхцөл байдал цаашид урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах талаар хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзалт зохион явууллаа.

Уулзалтанд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын дарга хурандаа А.Дашням болон Онцгой байдлын бие бүрэлдэхүүн оролцлоо.

Уулзалтаар  Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт өвлийн улирал эхлэж байгаатай холбогдуулан гал түймрийн нөхцөл байдал хүндрэх, тоо хэмжээ өсөх хандлагатай байгаа тул дүүргийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу Онцгой байдлын хэлтсээс хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарыг цуглуулж 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хооронд гарсан гал түймрийн нөхцөл байдлыг танилцуулан цаашид гамшиг осол гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг шинэлэг хэлбэрээр зохион явуулах талаар санал хүсэлтийг авч тодорхой хэд хэдэн ажлыг зохион явуулж ажиллахаар болсон байна.

ХУД ЗДТГ