sonin.mn

Баруун Африкийн хэд хэдэн улсад тархсан эбола вирус АНУ, Испани, Серра-Леон улсын иргэдэд халдварласан тохиолдол бүртгэгдээд байгаа билээ.

Маш хурдацтай, тархаж буй энэхүү вирусын халдвараас сэргийлэх ажлыг улс орон бүр хийж байгаа бөгөөд Серра-Леон улсад энхийг сахиулж байгаа алба хаагчдыг эх орон нь татаж эхэлсэн аж.

Харин манай улсаас хэчнээн энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэж байгаа эсэхийг Батлан хамгаалахын яамнаас тодруулахад “Одоогийн байдлаар Серра-Леонд манай улсаас энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа алба хаагч байхгүй. 2012 оноос хойш энхийг сахиулагч явуулахаа больсон. Харин Афганистан, Иракт манай улсын алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа” гэв.

Д.Нэргүй

Эх сурвалж: