sonin.mn

Баянхонгор аймагт тарваган тахал байж болзошгүй гэсэн сэжигтэй тохиолдол илэрчээ. Энэ тухай тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс тодрууллаа.

15 настай охины эгэм нь гэмтэж тарваганы элэг хэрэглэжээ. Тэрээр өндөр халуурч байсан учир гэрийнхэн нь тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвд хандсан байна.  Энэ дагуу  Зоонозын өвчин судлалын төвд шинжилгээ хийж тарваган тахал биш болохыг тогтоожээ.  Ийнхүү халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн гэх мэдээллийн дагуу холбогдох албаныхан шуурхай ажилласан байна.

Б.Заяа
   

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг