sonin.mn

Улаанбаатар Цэвэр Агаар төслийн хүрээнд хөнгөлөлттэй үнээр зуух борлуулах хөтөлбөр 2014 оны 10 дугаар сарын 3-нд албан ёсоор эхлэх бөгөөд төсөлд хамрагдах өрхүүдийн нэрсийг шинэчлэх ажлыг зохион байгуулах гэж байна.

Өмнө нь хөнгөлөлттэй үнээр зуух авч байгаагүй, нийслэлийн гэр хороололд харъяалалтай өрхүүд нэрээ хорооныхоо зохион байгуулагчид 2014 оны 9 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд өгнө.

Харин өрхүүдийн нэрсийг хэрхэн бүртгэх, шалгах талаар мэдээлэл солилцох нэгдсэн уулзалт 09 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Иргэний танхимд болно.  Уулзалтад нийслэлийн 92 хороодын засаг дарга болон зохион байгуулагчид оролцоно гэж Улаанбаатар Цэвэр Агаар төслөөс мэдээллээ.