СИДНЕЙ. /Ёнхап/. ОХУ-ын Ерөнхийлөгч энэ оны 11 дүгээр сард Австралид болох "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох хүсэлтэй байгаа тухай тус улсын дипломат албаны хүн мэдэгдэв.
ОХУ-аас Австрали улсад суугаа Элчин сайдын түр зөвлөх Николай Ноздрев энэ сарын 31-нд “The Sydney Morning Herald” сонинд ярилцлага өгөхдөө "ОХУ "MH17" онгоцны ослын хэргээр НҮБ-д шинэ тогтоолын төсөл өргөн барьсан" гэжээ.
Мөн тэрбээр ОХУ өнгөрсөн сарын 21-ний өдөр гарсан НҮБ-ын тогтоолыг дэмжиж байгаа ба Украин улс уг тогтоолыг Бүгд Найрамдах Донецк Улсын эсрэг дайрч довтлох арга хэрэгсэл болгож байна гэж шүүмжлэв.
Мөн Ерөнхийлөгч В.Путин "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох эсэх талаар хэлэхдээ, "“Их 20" бол хамтын байгууллага учир шийдвэрийг гишүүн орнууд гаргах хэрэгтэй бөгөөд ОХУ урьдын адил тус байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцох хүсэлтэй байгаа” хэмээн онцлов.
А.Цацралт
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Buzar Putin
PUTIN MANDTUGAI. MONGOLD HUCHTEI OROS HEREGTEI.
Orosiin teneg tolgoi, ni zyyndaa teneg shiidber garagdag mangar yls torch
Путин бол агуу удирдагч. хүзүүгүй лалараас хамаагүй илүү.
путин бол 21 зуун гарсанаас хойш хамгийн мундаг төрийн тэргүүн, хүссэн ч эс хүссэн ч энэ бол де факто. барууны өчнөөн улс төр судлаачид, улс төрчид үүнийг хэлсэн байдаг. обама элбэгээ сакашвили порошенко г.м хажууд нь (миний муу франц хэлийг уучлана биз, пардон) нусны алчуурууд