sonin.mn

МОСКВА. /Russiafocus/. Украины Үндэсний аюулгүй байдлын газар (SBU) албан ёсны цахим хуудсаараа дамжуулан “ОХУ-ын тушаалын дагуу Украин улсад байгаа бүх “Бук” пуужинг Орос руу буцааж байна” нэртэй мэдээллийг хиймэл дагуулаас авсан холбогдох зургийн хамт нийтэлсэн байна.

Гэвч уг зураг нь энэ оны гуравдугаар сард авсан зураг бөгөөд зураг дээрх “Бук” пуужингууд бүгд Украины цэргийнх гэж ОХУ-ын “RT” телевиз мэдээлэв. SBU-ын цахим хуудсан дахь мэдээллээс харвал, долдугаар сарын 12-ны шөнийн 02:00 цагг Люганск мужаас “Бук-м” пуужин ачсан хоёр чирэгч машин, 04:00 цагт гурван чирэгч машин Оросын хилээр гарсан гэж бичсэн байна.

Түүнчлэн уг зураг Малайзын онгоцыг ОХУ сөнөөсөн болохыг баталсан хөдөлшгүй баримт гэж онцолсон билээ. Харин Украины Горловка хотын иргэд өнгөрсөн гуравдугаар сард Украины цэргүүд “Бук” пуужин болон бусад зэвсэг зөөвөрлөж байсан гэж гэрчилсэн бол тухайн үед Украины хэвлэл мэдээллээр Украины тагнуулын байгууллагууд Донбасс орчимд хамгаалалтын зориулалтаар зэвсэг төвлөрүүлж байна гэж мэдээлж байсан юм.

А.Цацралт

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг