sonin.mn

ВАШИНГТОН. /AP/. Малайзын иргэний агаарын тээврийн компанийн зорчигч тээврийн нисэх онгоцны ослын шалтгааныг тогтоохын тулд Нидерландтай манай улс хамтран ажиллана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ.

Өчигдөр Вашингтон хот дахь Нидерландын ЭСЯ-нд очин эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурсныхаа дараа Обама хэвлэл, мэдээллийнхэнд мэдэгдэл хийхдээ ингэж хэлжээ. Сүйрсэн онгоцонд сууж явсан зорчигчдын бараг гуравны хоёр хувь нь Нидерландын иргэд байсан юм.

Зорчигчид, багийн гишүүдийн цогцос болон хоёр хар хайрцгийг Оросыг дэмжигч босогчид шилжүүлэн өгсөн гэсэн мэдээллийг АНУ сайшаан хүлээн авсан гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жош Эрнест мэдэгдэв. Гэхдээ түүний хэлснээр, олон улсын шинжээчидтэй босогчид бүрэн хамтарч ажиллаж чадахгүй байна.

Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд ахиц гаргахад туслахын тулд ОХУ босогчдод нөлөөлөх эсэхийг АНУ нүд салгалгүй харах болно гэж Эрнест хэлсэн юм. Мөн ОХУ-д Европын Холбоо нэмж хориг арга хэмжээ авах шийдвэр гаргавал АНУ сайшаан хүлээн авах болно гэж Эрнест мэдэгдэв.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг