sonin.mn

БНӨСУ-дявагдаж буй Нэгдсэн Үндэсний Байгууллагын  энхийг дэмжих ажиллагааны Монгол Улсын III батальонд Шүүхийншийдвэр гүйцэтгэх Байгууллагыг төлөөлөн  үүрэг гүйцэтгэж буй 5 офицер, 13 ахлагч нар ажиллагааны газар орон дээр 3 хариуцлагын бүсэд хуваагдан үүрэг гүйцэтгэж байна.

Батальоны үндсэн байрлал болох Юнити мужийн Бентью хотын НҮБ-ийн баазад 10 албан хаагч, Париан сууринд үүрэг гүйцэтгэж байгаа 3 дугаар мотобуудлагын ротод 8 албан хаагч, Баруун Бахар Эль Газаль мужийн Вау хотын НҮБ-ийн баазад үүрэг гүйцэтгэж байгаа 2 дугаар мотобуудлагын ротод 2 албан хаагч тус тус өргөсөн тангарагтаа үнэнч, сахилга бат ёс зүйтэй үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.

Батальоны нийт бие бүрэлдэхүүн болон ШШГБ-ын энхийг сахиулагчид 7 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Монгол Улсын Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлж, морин цагт хүндэт харуул жагсаж НҮБ-ын Хүчний командлагчийг угтан авсанаар НҮБ-ын медаль гардуулах ёслолын ажиллагаа болсон юм.

Батальоны бие бүрэлдэхүүн НҮБ-ын хүндэт, зочид төлөөлөгчдөд ёслолын жагсаалаар хүндэтгэл үзүүлэн, жагсаалын болон гардан тулааны болон урлагийн тоглолт үзүүлж Монгол цэргийн сүр хүчийг гайхуулан баяр наадмын өдрүүдийг баяр баясгалан, шагнал урамшууллаар дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ.

Мөн энэ үеэр 32 бөхийн барилдаан болж ШШГБ-ын албан хаагч ахлагч, сумын заан Ж.Түвшинтөр түрүүлж мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа нөхдөө баясгасан юм.

Түүнчлэн Бид бүхний гэрээгээр хүлээсэн үүрэг сар хүрэхгүй хугацааны дараа дуусч, эх орон, элгэн садан,  хамт олондоо мөдхөн очих өдөр дөхөж байгааг дуулгахад таатай байна. Айсуй ШШГБ-ын яруу алдарт 93 жилийн ойн баярын өдрүүдэд эх орондоо аз хийморь, амжилт бүтээлээр дүүрэн уулзахын ерөөл өргөе.