УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын маргаашийн нэгдсэн чуулганаар "Давхар дээл"-ний тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Та үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүдэд уриалга хүргүүлж байгаа юм байна. Хууль хэрэгжүүлэх хугацааны хувьд гишүүдийн байр суурь өөр өөр байгаа. Таны хувьд аль хэсэгт нэгдэж байгаа вэ?
-Би УИХ-ын гишүүн, сайдын албан тушаалыг давхар хаших нь буруу гэж үзэж байгаа. Тэр тусмаа "Хуулийг баталсан цагаас нь эхлэн хэрэгжүүлэх ёстой" гэсэн байр суурь дээр бат зогсоно. "2016 он хүртэл би хулгай хийе, харин дараачийн хүмүүст ийм боломж олгож болохгүй" гэсэн утгагүй хувилбар байж болохгуй.
2016 онд гарч ирсэн хүмүүс 2020, магадгүй 2024 он болгоно. Өнөөдөртөө /өчигдөр/ багтаагаад бүх гишүүнд шаардлагаа хүргүүлнэ. Тэр дундаа давхар албан тушаал хашиж байгаа сайд нарт ч энэ уриалга хүрэх болно.
-Уриалга, сануулга явуулахаар "Хууль зөрсөн үйлдэл" гэж тодорхойлоод байгаа шүү дээ. "Давхар дээл"-тэй гишүүдэд өөрийнхөө төлөө санал өгөхгүй байхыг сануулж, шаардлага явуулсан МАН-ын бүлгийн даргыг АН-ынхан Халдашгүй байдлын дэд хороонд өгч, шалгуулахаар болсон. Таныг ч бас "Гишүүдийн бүрэн эрхэд халдлаа" гэх юм биш биз дээ?
-Намайг халдашгүй битгий хэл халддаг аюулгүй байдлын дэд хороонд өгсөн ч болно. Энэ бол юу ч биш. Би тэмцэл хийгээд өлсгөлөн зарлаад "Оюутолгой"-н эсрэг зөндөө тэмцэл хийж байхад маш олон аюултай бичгүүд ирж байсан.
Ардын намынханд хандаж хэлэхэд, "Энэ бол юу ч биш шүү, санаа битгий зовоорой. Улам шаргуу байгаарай. Нөгөөтэйгүүр та нар маань 4-5 жилийн өмнө толгой нь эргэсэн байсан гэдгээ санаж яваарай. Хойшид хэзээ ч ингэж болохгүй шүү" гэдгийг чин сэтгэлээсээ хэлмээр байна.
-Таны адил "Давхар дээл"-ийг яг одоо тайлах нь зөв" гэсэн хувилбарт санал нэгдэж байгаа гишүүн хэр олон байгаа бол?
-Яг одоо, өнөөдөр, нэн даруй тайлах нь зүйтэй. Надтай санал нэгдэх гишүүн олон байгаа гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэвэл энэ бол зарчмын асуудал. Тэгэхээр гишүүд энэ асуудалд ямар бүлэглэлд харьяалагддаг, ямар хүн намайг дэмжсэн, хэн намайг гишүүн болгосон гэж олон долоон "хайр дурлал" бодохын оронд хатуу зарчмаа л баримтлах хэрэгтэй.
"Монголын ард түмэн юу хүсч байна, аль шийдвэр нь тэдэнд хэрэгтэй вэ" гэдгийг л бод. Намайг сонгосон хүмүүст аль хувилбар нь зөв бэ гэдгийг тооцоол. Ард иргэд үнэн ардчилал Монголд хэрэгжээсэй гэж хүсч байгаа. Ардчилал Грект 1000 гаруй жилийн өмнө бий болохдоо үндсэн зарчим нь эрх мэдлийн хуваарилалт гэж тодорхойлсон.
Тэр нь юу гэхээр шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийн дагуу мөнгийг зарцуулах, хэрэгжүүлэх хоёр нь тусдаа, өөр бие даасан гарт байх ёстой. Нэг хүний гарт байж болохгүй, хэрвээ нэг хүний гарт орвол тэр үеэс дарангуйлал эхэлнэ гэж үзсэн.
-Тэгэхээр гишүүд давхар албан тушаал хашиж байгааг та дарангуйлал гэж үзэж байгаа байх нь ээ?
-Энэ парламентад мөнгө, эрх мэдлийн дарангуйлал аль хэдийнэ хүчээ авчихсан. Би нэг зүйлийг танай сониноор дамжуулж хэлмээр байна. Европт загалмайтны шашны аян дайн 100 гаруй жил асар хүчтэй өрнөж, олон зуун мянган хүн нас барсан. Европ тэр чигээрээ маш том дайны хөлд үрэгдэж зовж зүдэрсэн.
Гэхдээ нэг өдөр үүнийг зогсоосон. Тэр нь шашин, төр хоёр хамт байснаас болж, шашин хоорондын үл ойлголцол төр хоорондынх болсноос дайн гарахад хүргээд байна гэдгийг ухаарсан явдал. Ингээд шашин, төр хоёрыг салгасан. Шашин нь шашнаараа нэг хүний гарт бай, төр нь төрөөрөө нэг хүний гарт бай. Шашин, төр хоёрыг өөр өөр хүн удирдъя гэж шийдсэн.
Өнөөдөр дэлхий даяараа, ганц Монголд ч биш, мөнгө, төр хоёр нэг гарт байгаа учраас авлига, идэж уух, баян, хоосны ялгаа, ажилгүйдэл газар авчихаад байна. Жирийн хүмүүсийн эрх ашгийн дээгүүр үндэстэн дамнасан корпорациуд, цөөн тооны нөлөө бүхий элитүүдийн эрх ашиг улс орнуудад дандаа хууль болчихоод байна.
Мөнгө үнэртсэн хүмүүсийн асуудал дандаа хуульд нөлөөтэй орж ирээд байдаг. Үүнийг болиулах хамгийн сайн арга гэж хэлэхгүй ч бидний мэдэж байгаа хамгийн зөв гарц нь мөнгө зарцуулах төсөв баталдаг эрх мэдлийг нэг гарт биш, өөр хүнд өгөх юм.
Өөрөөр хэлбэл, төсөв баталдаг эрх мэдлийг УИХ-д, мөнгө зарцуулах эрх мэдлийг өөр институцид буюу Засгийн газарт ч өгч болно. Гагцхүү Засгийн газар, УИХ хоёр нэг гарт байж болохгүй л гэдгийг хэлээд байгаа юм. Товчхондоо, УИХ-ын гишүүд давхар албан тушаал хашдгийг нэн даруй болиулах хэрэгтэй байна.
-УИХ-ын гишүүн аль нэг салбарын сайдын ажлыг давхар хийдэг тогтолцоо өнөөдөр гэнэт гараад ирсэн юм биш. Өнгөрсөн парламентад ч ийм үзэгдэл байсан. Гэхдээ энэ удаад "Давхар дээлтнүүд"-ийн тоо олширчихоод байгаад л асуудлын гол байх шиг байна?
-Өмнө нь ажиллаж байсан МАХН, МАН арчаагүй байсан. Тэд өнөөдөр ч гоочлуулж байна. Гэхдээ энэ асуудлыг хүчтэй тавьж байгаад нь би баярлаж байгаа. Давхар албан тушаал хаших асуудал яагаад ингэж хурцаар илрээд байна вэ гэвэл, Ардын нам засаг барьж байх үед 11-13 сайдтай байсан. Тэр үед гишүүд 40-50-ийн дотор хэлбэлзэж байлаа.
Хувь нь 20-25 гэсэн үг, заримдаа 20 хувь ч хүрэхгүй байсан. Өөрөөр хэлбэл, 80 хувь нь 20 хувиа хянаж байлаа. Тэр үед энэ асуудал хурц илрэхгүй байсан нь ийм шалтгаантай. Гэтэл өнөөдөр АН-ынхан 34 гишүүнтэй. Үүнээс Засгийн газарт УИХ-аас 17 сайд байна. Бараг тал орчим хувь нь давхар албан тушаал хашиж байна.
Тэд өнөөдөр Засгийн газраа хянаж чадахгүй байна. Нөгөө АН-ын 34-өө УИХ нь хянаж чадахгүй байдал үүсчихээд байна шүү дээ. Үндсэндээ тэр 17 хүний халаасанд УИХ байна гэсэн үг. Үүнийг зогсоох ёстой. Байгууллагаар бол Монгол Гэхдээ энэ 76-д ард түмэн "Чи ерөнхий нягтлан бодогч болоорой" гэдэг давхар эрх өгөөгүй юм шүү.
Гэтэл 76 гарч ирэнгүүтээ өөрөө өөртөө ерөнхий нягтлан бодогч болох эрх мэдэл өгчихөөд байна. Угтаа дарга, нягтлан бодогч хоёр ойр байж болдоггүй. Тэр бүү хэл, хамаатан садан ч байж болохгүй гэж ярьдаг. "Давхар дээл"-ний талаарх асуудал бол ийм л энгийн зүйл шүү дээ.
-АН-ын зүгээс "Давхар дээл"-тэй сайд нараа авч үлдэхийн тулд янз бүрээр л үзэж байна. Улс төрийн лобби, тохиролцоо ид явагдаж байна л гэх юм. МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс "Давхар дээл"-ний тухай хуулийг төслийг хэлэлцэх үед завсарлага авсныг ингэж хардаж байгаа. Эвслийн бүлгийнхэн "Тохиролцох гэж завсарлага авлаа" ч гэж тайлбарласан байсан?
-Эвслийнхэн бол "Биеэ үнэлэгчид". Тэд "Давхар дээл"-ний талаарх хууль дээр завсарлага авснаараа Монголын ард түмний итгэлийг үндсэндээ хөсөрдүүллээ. Би тэдний өмнөөс харамсч байна. Тэдэнд Монголын ард түмэн итгэсэн. Тэр итгэлийг өөрсдийнхөө хувийн ашиг сонирхлын төлөө худалдсан гэж би хэлнэ.
-Зарим нь ингэж наймаа, тохиролцоо хийж байхад шударга гишүүн бас байх шиг байна шүү. Тэдний түүчээ нь Ц.Баярсайхан сайд боллоо?
-АН дотор шударга гишүүн олон бий. Тэднийг ард түмэн минь хайрлаарай. Маш их дарамт дунд ард түмэндээ үнэнч, сонгосон итгэл найдварыг чинь биелүүлэх гэж хичээж байгаа. Тухайлбал, М.Батчимэг, Ж.Батзандан, Д.Ганбат, Г.Баярсайхан, Ц.Баярсайхан, М.Зоригт гээд олон гишүүнийг энд нэрлэж болно.
Тэд сонгогчдынхоо төлөө тууштай байгаа. Энэ хүмүүс шударга засаглал, улс төр цэвэр байхын төлөө маш их дарамтад байгааг дэргэд нь байгаа би мэдэрч байгаа. Миний хувьд, тэдэнд их хүндэтгэлтэй ханддаг. Би үүнийг олон нийтэд хэлэх үүрэгтэй.
-Д.Зоригт гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Давхар дээл"-ийг 2016 оноос өмнө тайлах гэвэл Ерөнхийлөгч хориг тавина гэдгээ хэлсэн" байна лээ. Ийм байдал үүсвэл таны хүссэнчлэн "Давхар дээл"-ийг одоо тайлах боломжгүй болох юм биш үү?
-Би асуудлыг сургаар шийдэх дургүй. Ерөнхийлөгч Монголын нийт ард иргэдийн төлөө амар амгалан, эв нэгдэлтэй, зөв улс төрийн төлөө шудрага шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна.
-17 сайд дээлээ тайлахаар болбол засагт бужигнаан үүсч таарна. Үүний үр дүнд хэн нэгэн сайдаас илүү ард түмэн хохирч үлдэнэ гэсэн утгатай тайлбарыг эрх баригчдын зүгээс хийж байгаа?
-Энэ бол ёс зүйн асуудал. Би зарчмын асуудал ярьж байна. Ерөнхий сайд нь энэ суудалдаа үлдээсэй. Харин бусад сайдынхаа дээлийг нимгэлчих. Үгүй гэвэл АН өөр боловсон хүчингүй гэдгээ зарла л даа. "Энэ 17-оос өөр ямар ч хүн алга, бусад нь мөнгө идчих гээд байдаг хэцүү хүмүүс" гэдгээ тунхаглах хэрэгтэй шүү дээ.
Тэгвэл бид харин бодож үзье. 17 хүн ерөөсөө сайдаа хийгээд 17 тойрог дээрээ нөхөн сонгуулиа явуул л даа. Сайд, гишүүн хоёр тусдаа л байх ёстой шүү дээ. Энэ Засгийн газрыг бужигнуулахгүй гэвэл ядаж УИХ нь тусдаа баймаар байна. Тэр 17 хүн нь өөрсдөө биеэ даасан засгийн сайд нар юм бол гишүүний статус нь зүгээр л халаасандаа хийгээд явдаг дайвар биш. Тэгвэл УИХ-ын гишүүний сонгуулийг 17 тойрогт хийе гэж санал оруулах байна.
-Ингээд бужигнаад эхэлчихвэл Засгийн газрын үйл ажиллагаа зогсонги байдалд орж иргэд хохирч үлдэнэ гэсэн бас нэг хувилбар ч байна?
-Хор хохирол аль хэдийнэ үүсчихээд байна. Энэ 17 сайд УИХ-ын гишүүний албыг давхар хашиж байгаагаас болж, хангалттай хохирол үүсчихээд байна шүү дээ. Үүнээс цааш хор хохирол гэж байхгүй. Монгол орон үүнээс доош яаж унах юм бэ. Үүнээс цааш эдийн засгийг яаж муутгах гээд байгаа юм бэ. Үндсийг нь тасалъя л даа.
Би нэг зүйрлэл хэлье Чиний бие муу, халуураад байна. Эсвэл ямар нэгэн хүний бие муудаад нэг эрхтэн нь хавдаад, өвдөөд байна гэж бодъё. Энэ хүний бие хямарчихвий, өвдчихвий гэж бодоод л үргэлж аналгийн уулгаад, морфин, мэдээ алдуулах тариа хийгээд байвал юу болох вэ.
Тэр өвчний үндсийг нь таслахад тухайн үедээ халуурч бүлээрнэ. Эмчилгээ даах уу, үгүй юү гээд асуудал үүснэ. Харин дараа нь тэр хүн эдгэнэ. Дандаа наркозтой, мэдээ алдуулах эм уугаад явж байна гэдэг байж боломгүй асуудал. Энэ засаглалын өвчнийг эдгээе, илааршуулъя гэж байгаа болохоос өнөөдрийнх шиг мансуурсан байдалд нь бужигнуулахгүй гээд байлгаад байж болохгүй гэж бодож байна.
-Танай хоёрын зүгээс бол эхлээд Үндсэн хуулийн 29.1 дэх заалтыг өөрчлөөгүй цагт "Давхар дээл" төгс хувилбар болж чадахгүй гээд байгаа шүү дээ. Гэтэл Үндсэн хуульд тийм ч амар гар хүрэхгүй. Үүний цаана "Давхар дээл" тайлахын эсрэг байна гэж хардах хүн ч байна?
-Бид дотроо ярилцсан. Миний хувьд, гишүүд сайдын албан тушаалыг давхар хашдаг байдлыг зогсоох талаар дагнаж ажиллая гэж шийдсэн. Харин манай хоёр бол Үндсэн хуулийн дордохын долоон заалт гэдэг дээр тусгайлан ажиллаж байна. Бие даагчдын зөвлөл дотроо ажлын хуваарилалттай. Зарим тохиолдолд бид ажлаа хувааж авдаг. Тэгэхгүй бол бидний ачаалал маш их байна.
-"Давхар дээл"-тэй зэрэгцээд Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг О.Баасанхүү гишүүн оруулж ирээд байна. Засгийн газрын гишүүний суудал яригдаж эхэлснийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Би Хууль зүйн байнгын хороонд ордоггүй учраас одоохондоо мэдээлэл алга. Миний хувьд УИХ, Засгийн газрыг бүрэн эрхээрээ ажиллаасай л гэж хүсч байна. УИХ нь Засгийн газартаа үүрэг өгдөг, хариуцлага тооцож, үр дүн гаргадаг байх тогтолцооны төлөө л ажиллах ёстой. Би цаашид ч энэ асуудалд анхаарал хандуулах болно.
-Та Оюутолгойтой холбоотойгоор хэд, хэдэн гишүүнийг АТГ-т өгч шалгуулна гэж байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Оюутолгойн гэрээтэй холбоотой есөн асуудлыг шалгуулах хүсэлтээ АТГ өгсөн. Одоогийн байдлаар тус газраас надад ямар нэгэн мэдээлэл ирүүлээгүй байна. Хэчнээн гишүүнийг шалгуулж байгаа талаар мэдээлэл өгвөл би өөрөө шүүгч юм уу АТГ-ын ажилтны өмнөөс дуугарч байна гэсэн үг. Тиймээс би хүний ажлыг хийхгүй.
Харин "Ийм арчаагүй асуудал байна, үүнийг шалгаж өгөөч" гэдэг хүсэлтээ хүргүүлсэн. Хариу ирүүлбэл олон нийтэд мэдээлэл өгнө. Харин энэ асуудлыг АТГ нягтлалгүй хаацайлаад тэндээ үлдээвэл Монголын улс төр, нийгмийн тогтолцоог ард түмэн дүгнэнэ биз дээ.
-Улс төрийн байдал тогтворгүй, эдийн засаг хямралтай байна. Гэтэл эрх баригчид яагаад бүх зүйлийг сайхнаар, өөдрөгөөр харж, төсөөлөхийг уриалаад байна вэ. Эрх баригчид ийм байхад хэн, юу хийх ёстой юм бэ?
-Өнөөдөр улс орон маш хүнд байна. Бид маш том өрийн дарамтад орсон. Энэ бүхэн Оюутолгойн гэрээнээс эхлэлтэй юм. 24 жилийн өмнө Дэлхийн банк, Олон улсын валютын сан гэдэг луйварчдаар бид эдийн засгийн загвараа зохиолгож, түүнийг хэлбэрэлтгүй мөрдсөнөөс болж ийм байдалд орсон. Бид тэдний заавраар хувьчлал хийсэн.
Далан жилийн хугацаанд хамтаараа бий болгосон баялгийг хоногийн дотор хэдхэн гэр бүлд зах зээлийн үнээс хэд дахин доогуур үнээр улстөрчдийн танил талд өгсөн. Төрийн зохицуулалтгүй байхыг дээрх байгууллагууд 24 жилийн турш номлож ирсэн. Түүний дагуу явсан төр зохицуулалт хийж чадахаа больсон.
Үндсэн хуулийн 5.4-т төрөөс эдийн засгийг зохицуулна гэж заасан нь байгаа. Гэтэл бид Үндсэн хуулийнхаа эсрэг зааврыг Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас авч ирсэн. Энэ хоёр бол дэлхийн ломбардчид. Тэд манай улсад орж ирээд мөнгө хүүлж байна.
Монголчууд тэдэнд хүү төлөх гэж амьдарч байна шүү дээ. Энэ аймшигтай тогтолцооныхоо гажуудлыг том зургаар харахгүй байж, жижиг сажиг зүйлээр хөөцөлдөх нь хайран цаг хугацаа юм.
-Оюутолгойн гэрээ буруу, зөрүү болсон гэх шүүмжлэлд олон гишүүний нэр холбогддог. Тухайн үед эсрэг байр суурьтай байсан хүмүүс өнөөдөр шаргал ордонд орж ирээд үзэл бодлоосоо ухарчихсан явж байх нь бий. Энэ бүхнийг хэдий болтол ярих юм бол. Хэн нэгэн хариуцлага хүлээх болов уу. Эсвэл ярьсаар л байх юм уу?
-Ямар ч байсан энэ байдал хэр удаан үргэлжлэх вэ гэдгийг үзэгч шиг Оюутолгойг, уул уурхайг, шударга байлгая гэж зүтгэж байгаа хүмүүсийг зүгээр л хараад сууж байгаа тэр хэсгээс их зүйл шалтгаална. Бид хэдий болтол цамнах вэ дээ байдаг тэнхээгээрээ л асуудлыг гаргаж тавьж байна.
"Оюутолгойн луйвар" гэдэг кино хүртэл гаргалаа шүү дээ. Энэ болгоныг олон нийт ч тэр, өөрт нь ямар ч хамаагүй юм шиг хараад байвал энэ байдал үргэлжилсээр л байна. Хүн бүр Оюутолгойд нэг хувь нэмэгдүүлбэл, нэг ашигтай заалт оруулахад дуу хоолойгоо хүргэвэл тэр чинь мянга, мянган цэцэрлэг, сургууль, эмнэлэг болно гэдгийг дор бүрнээ ойлгох хэрэгтэй.
Ажлын байр шүү дээ, энэ чинь. Оюутолгойн гэрээ сайжирвал бусад уурхайд ч мөн ийм жишиг тогтоно. Өнөөдөр Монголд Оюутолгойгоос том дөрвөн уурхай нээгдчихээд байна. Харамсалтай нь бүгд канадуудын гарт. Энэ бол дээр дурдсан Дэлхийн банк, валютын сангийн хийсэн үндсэн ажил.
Энэ болгоныг ярихаас өөр яах вэ. Миний хүсч байгаа зүйл бол ард иргэд маань энэ асуудлын талаар ярилцаж, сонгууль өгөхдөө шийдвэр гаргаасай гэж хүсч байгаа юм. Сонгууль бүрийн өмнө бүгд л Оюутолгойг ярьж байсан. Гэтэл хэргээ бүтээснийхээ дараа яагаад таг чиг болчихов. Цөөхөн хүн ярьж байна шүү дээ. Өөрийнхөө сонгосон гишүүдээс асууж, ярьж шахаач гэж хэлмээр байна.
-Иргэдийг төлөөлж парламентад суугаа гишүүдийн, цаашлаад Засгийн газрын үйл ажиллагаанд та олигтой дүн тавихгүй нь ээ?
-Арчаагүй гэдэг дүн тавьж байгаа. Маш арчаагүй байдалтай байна шүү дээ. Үүний үндэс нь Засгийн газар нь УИХ-аа хүчиндэж орж ирээд 1.5 тэрбумын бондыг батлуулсан явдал. Энэ мөнгийг оруулж ирээд зорилгыг нь буруу тодорхойлсон. Дараа нь түүнийгээ хэрэгжүүлэхдээ УИХ-ын ямар ч хяналтгүйгээр зарцуулж байна.
Үүний горыг дараа нь ард түмэн л төлнө шүү дээ. Энэ юунаас болсон бэ гэвэл муу Засгийн газарт байгаа юм биш. Харин муу Засгийн газар ажиллаад байхад УИХ юу ч хийж чадахгүй байх энэ тогтолцооноос болж байгаа юм.
-УИХ Засгийн газартаа хяналт тавьж чадахгүй байна гэж үү?
-Хариуцлага тооцох, үр дүн гаргах ямар ч боломжгүй байна. Тэр утгаараа энэ заалт түүхэн шийдвэр болно гэж би үзэж байгаа юм.
М.Өнөржаргал
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
гадаадынхан ард түмнийг шулж бна гээд гадаадын хөрөнг оруулалтыг үргээчихнээ. энэ нөхрийн попүлизмаас олон хүн ажилаа алдсан даа.
ганбаатарыг дэмжиж байна.
S.GANBAATARYG DEMJDEG ,AMJILT ...OYU TOLGOI DEER MONGOLCHUUDYG OMOORCH BOSSON TSORYN GANTSHAN ULS TORCH
Ф.Ганбаатараа чи одоо болиочдээ.Энэ 17 г огцруулбал эднээс долоон дор юмнууд гарч ирж энэ улсын хувь заяа улам л хэцvv болно гэдгийг чи өөрөө мэдэхийн дээдээр мэдэж байгаашдээ.Чи бие даагч гишvvнээ болиод биеэ vнэлэгч гишvvн болж байгаа юмуу хэхэ
Судасны хатуурал нарийслын шалтгааныг арилгах Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь Цус шингэлж, цусан дахь холестриныг бууруулж, Судасны дотор хананд хуримтлагдсан өөхөн товруу /бляшка/-г арилгах үндсэн үйлчилгээтэй. Тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр Тархи-зүрхний судасны хатуурал, нарийсал, цусан хангамжийн дутагдал, бусад эрхтнүүдийн судасны бөглөрөл зэргийг цогцоор нь эрүүлжүүлнэ. Мөн даралт болон хуянг эрүүлжүүлнэ. Эрүүл мэндийн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байна. Утас: 96665038
Ganbaatar segselzuur zangaaraa ulsiig doroituulj hanaagui yu!!! bolmoor yum
Ганбаатарт байгаа юм биш. Харин түүнийг эсэргүүцэгчдэд байгаа юм. Энэ бичээд байгаа хөлснийхэн юу ч мэдэхгүй зүгээр л хөөрч байгаа юм. Сүгсэлзүүр гэдэг нэрийг Баабар өгсөн. Ганбаатар ард түмнйхээ өмнөөс сүгсэлздэг Баабар гадныхны өмнөөс сүгсэлздэг хоёулаа л сүгсэлзүүр байхгүй юу.
teneg zolig ve
ОТ-н гэрээ Монголын гутамшиг болсон. Асар их авилгаар хийгдсэн энэ гэрээг ундсээр нь оорчлох хэрэгтэй . Уг нь Монголыг 100 жил тэжээх асар их баялаг. Гэтэл харин бид 33 жилийн оронд унах гэрээ хийсэн, 1 тэр $-ын хахууль авсан авилгачин Баярыг яг нохой шиг буудаж байж шударга ес тогтох байх. Эх ороноо худалдсан хулгайчийг яаж шийтгэх естой, гадаадад бол олны омно цаазлах байсан байх.
OT geree bol Mongolchuudad bolomjiin ashigtai geree hiigdsen dee. Yag saihan commodity market orgil ue deer hiigdsen. Medeej hereg 100% ashigtai boloogui ter tusmaa manaih shig geopoliticiin huvid 2 danhaasan ulsiin dun bol bur hetsuu. Yaduu tartighan orond populistuud urgelj buruu uzleer olonhiig huurch baidag tuuhch olon yum bilee
Khugiin myy amisgaa populist novsh uuruus ni uur mundag khyn baikhgyi gej boddog baikh daa myy teneg
Erhem gishuunee, Ta ulaan nuureeree S. Bayartsogttoi tulj baisan hun. Ene hun Mongol ulsaas urvasan. Mongol hunii urgelj emzegldj yavdag asuudliig delhiid taniltsuulsan. Yaj ve gedgiig Ta medej baigaa. Hayagaa Mongolia, China gesen shuu dee, uuniig bi odoo ch bodoj uur zevuu urgelj hurch yavdag. Ta ene hunii tuhai odoo yuu gej bodoj baina? Iim hun odiig hurtel Ih hurliin gishuun heveeree, mongolchuud bidniig doromjilj suugaag Ta yu gej bodoj baina?.....
S.Bayartsogt bol hudal huurmag, urvagch, avah idehiin hyazgaargui gun shunald avtagdsan ichih nuurgui hun.
S.Bayartsogt bol Ganbaatariin hajuud hamuugui bolovsroltoi hun baina lee. Ter metgeltseenees harahad huviin zohion baiguulalt gej baihgui neeh urt tsaasan deer heden yum saraachchihsan, yadaj neg powerpoint deer heden yum hiigeed metgeltsej bolno doo.
Erhemee, ter ih zohion baiguulalttai, bolovsroltoihun chini tegeed mongold yamar sain yum hiisen be? Asar ih kongo hulgailaagui yu? Mongol ulsiig Hyatadad hamaaruulsan alban bichgen deer gariin useg zuraagui yu? Ooriigoo ch,Mongol ulsiig ch delhiin shivshig bolgoogui yu?
Зөв л хэлж байна шүү дээ дэмжиж байна
Ene muu teneg boliosoi, iimerhyy nuhdyydees bolj hurungu oruulalt tasarch, $ usuj ediin zasag elgeeree hevtej olon hyn ajilgyi bolj bna daa, ene tenegiinheer bol gadaadiinhan ta nariig shulahgyi ee geed munguu oruulj ireed zygeer l tsatsaad baih yostoi yum bna l daa
Ганбаатарын зөв. Харин ч чиний байр суурь буруу. Чинийхээр 24 жил замнаад эцэстээ ийм болж бн.
Улстөрчидийг таних ганцхан арга бий Сумын засаг дарга хийлгэ Даанч Ганбаатар сумын засаг дарга хийж чадахгүй Том том бүлтэрч гоё шударга яриад сумыг дампууруулаад алга болно
Solior
Ганбаатар зөв юм санаж , бодож хийхийг тэмүүлдэг хүн энэ эрчээрээ л байгаасай даа алтны дэргэдэх гууль шарлана гэдэг шиг л юм битгий болчоосойдоо .
Bayartsogtoosoo iluu nootoi geed helegdeed irvel bi l irgelzihgui
bayartsogtod hemh metgeltseend yalagdaad orovduulj uls tord garch irsen chinii muu bashir arga l tiim bsan odoo naad muuhai hund taalagdajil bval yuch yaridagaa boli uls orniig avch yavna gedeg chin ondoo uhaan shuu mongoliin lector toviin zahiral hiigeed humuusiig yariulj surgdag ajil hiivel eh orondoo ih huvi nemer oruulna daa
Tegeed chinii Bayartsogt 20.000 huvisagchaaraa her hol yavsan be?
103.26.194.11 za tegvel chinii bair mashiniig unegui heregleey deer ni chi nadad urtei sh dee malaa
Баярцогтын 20000 хувьсагч бол дэлхийг колончилж өрөнд оруулж байгаа барууны санхүүгийн луйварын хэзээ ч үнэн зөв хариу нь гардаггүй хулхины бодлого шүү дэ.
Unen baih, jujugleh 2-iig yalgahgui. Bas deerees ni uduu hugatsaanii daraa ch yu bolood ungursniig oilgoogui yavj bgaa bol chamd yu heleh ve dee.
Судасны хатуурал нарийслын шалтгааныг арилгах Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь Цус шингэлж, цусан дахь холестриныг бууруулж, Судасны дотор хананд хуримтлагдсан өөхөн товруу /бляшка/-г арилгах үндсэн үйлчилгээтэй. Тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр Тархи-зүрхний судасны хатуурал, нарийсал, цусан хангамжийн дутагдал, бусад эрхтнүүдийн судасны бөглөрөл зэргийг цогцоор нь эрүүлжүүлнэ. Мөн даралт болон хуянг эрүүлжүүлнэ. Эрүүл мэндийн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байна. Утас: 96665038
Huts
Interneteer eniig chini haigaad olsonguj. Mongo oloh gej Mongol hun alah gee yu?.....
chi naad buteegdehuuniihee zariig uur yuman deer tabyach malaa
Bolio chamaas bolj mongol 10 jil hogjloosoo hotsorj bna.
Юмны үнэн учрыг мэдэхгүй байна гэдэг ямар их гуниг вэ. Сохор хүн яаадаг билээ яг түүн шиг. Ганбаатарын түмэн зөв шүү.
Ганбаатар тууштай байвал нэр хүнд доошлохгүй.Зөв байна.Элдэв муу зүйлд нэрээ оруулж муу юманд битгий оролц.Тэр МИАТ бие даагчдын БҮГД НАЙРАМДАХ УЛС гээд байгаагаас эртхэн нэрээ салга.
õàâàð áîëæýý ãàíáààòàð,óÿíãà,áààñòàé õ¿¿,îðîí ãàðàí áàÿñãàëàí,çîîñîí í¿äòýé áàòÿëàëò ,äýýð íü áàñ àðäûí íàìûí óðàãøã¿é õýäýí áàöààíóóä ýíä òýíä æ¿æèã òîãëîîä òýòãýâýðèéí õýäýí ºâºº ýìýý íàð áèä ÷ óéäàõã¿é ñàéõàí ë áàéíà.
Ganbaatariig demjij bna
Ганбаатар өчигдөрхөн л нөгөө хоёр баагийтайгаа Давхар дээл тайлуулахгүй гээд байгаагүй билүү Даваасүрэн Болормаа ч билүү тэр нөхдүүдтэй хэвлэлийн хурал хийгээд байсан биш билүү
Zob davxar deeliig tailaxiig ard tymen diilenx demjij bga ouy tolgoin gereeg oorchlox deer ch mon adil .bid taniig demjij bga xymyycee oorcdiinxoo toloo ene bygdiig demjij negdexiig xycie
Монголчууд мөддөө өөдлөхгүй байхаа. Өөрийгөө өмөөрсөн хүний өмнөөс өрвөгнөх. Мал гэхэд багадана даа. Бас дээрээс нь өөрөө огт хөдлөхгүй. Хуруугаа хөдөлгөөд комент бичвэл дан буруу талд нь бичинэ. Ганбатар нарыг дэмжихээс өөр аргагүй.
Sudlaach Ganhuyag gantshan l yum unen heldeg.... mongolchuudiig mal shig usan teneg gej. Uneheer mongolchuud teneg. Gert ni orj suugaad, avgaig chini edleed, huuhduudiig chini zartslaad, hooliig chini ideed, deerees ni geriin eznees mongo neheed baihad uilagnaad l zutgeed baina. Ooriih ni toloo duugarsan huniig eldveer helne, havchina. Unen tenegeeeee
Manjiig dagaj 200 jil tenegeeree duuduulsan, Orosuud 70 jil ta nar huduu malaa mallahaas tsaash yuch chaddahgui geed huuhed hugshidgui uhuulchihsan. Suuliin heden jil uursdiiguu sain duraaraa mal gej duudah yumdaa!!! Haana baina delhiin taliig ezelj yavsan Mongolchuud. Betgiil ted bugd uhsen geeree Zaluusaa.
mongolchuud bol uhaan muutai ard tumen, zovhon onoodriin talh l heregtei tedend, oor ireeduigee boddog hen ch baihgui. onoodor l ajiltai baival yu ch bolj baisan tedend hamaagui, uneheeriin archaagui humuus ymaa ene setgegdlees haraad baihad
Mongolchuud uhaantai ard tumen baisan, baigaa, baihch bolno.
Neeh hudlaa ard tumend hairtai tsarailsan nohor.chi er ni yu buteesen be teriigee tailagnaadah daa gishuun bolood...? Zasgiin gazriig hugatsaag ni duustal zugeer ajilluul.daraa ni dan davhar geed baigaa yumaa shiidne biz.Heniigee zasgiin erhend tavih gee ve
ГАНБААТАР ЗӨВ ЧИ ДЭЛГЭЖ ХЭЛ БҮХ ГАЖИГ З.ЭНХБОЛДООС ХАМААРЧ БАЙНА ТЭР ИРЭЭДҮЙН АЛБАН ТУШААЛДАА СЭРҮҮН ЗҮҮДЭЛЖ ХЭТ СОЛИОРЧ НАМАА НАМНАХ ГЭЖ БАЙНА ЭНЭ ГАЖУУДПЫГ ЖУРМЫН НӨХӨД НЬ ЗАСАА Ч НЭН ХҮНИЙ ЗААВРААР АН БОЛОН ИХ ХУРАЛ АЛДААТАЙ АЖИЛЛАВАЛ ИРЭХ СОНГУУЛИЙН ҮР ДҮН ЯАЖ ГАРАХ ВЭ АЛТАНХУЯГАА
төр гэдэг хамгийн муу менежер ёстой баас гэцгээдэг мөртөө баасан дээр шавсан батгана шиг МАНАН-гынхан төр засаг гэдэг рүү шаваад байдагийн учрыг монголчууд минь эрэгцүүлж нэг бодооч. оюутолгойд оруулсан гэх хөрөнгө оруулалтын хэмжээ жил бүр нэмэгдээд байгааг монголчууд гайхаж суух хооронд канадчууд монголын полиметаллын том ордуудыг эрхшээлдээ оруулчихаад байгааг эргэцүүлж нэг бодооч. канадчууд хөрөнгө оруулалт дэлхийн эдийн засгийн хямралаас болж нэмэгдсэн гэж тэнэгтэж чаддаг улс төрчдийг хуураад монголын алт полиметаллын ордыг гартаа оруулах хахуульд ихээхэн долиур зарж байгааг ард түмнээс нууж байгаа шүү. зах зээлийг нэгэн үл үзэгдэгч гар зохицуулдаг гэж АН-ын эдийн засагчид бүлтэрдэг тэр нь болох ёсгүй юмыг ч болгож, бүтэх ёсгүй юмыг ч бүтээж чаддаг авилга гэдэг хүчирхэг гар байдаг нь нийтэд илэрхий боллоо МАНАН гэдэг мафи монголыг сөнөөхөөс өмнө нь амжиж монголчууд эдийн засгийн алуурчид тэдний гар хөл бологчдоос төрөө салгаж авах ганц зам үлдсэн юм бишүү
Яг үнэн.
УИХ-д нэг ч болтугай ингэж хардаг хүн байгаа нь яамай даа, амжилт хүсье, Ганбаатараа
Hudlaa yarij,populizm hiideg ene har yumnaas bolj gadaadiinhan urgej manai uls mash ih hohirol amsav.ene darvagar nehriig UIH-s erguulen tataach!
Hudlaa belterdeg ganaag heej yavuulaach.Mongol ulsad gai avchirsan ene nehrees herenguig huraaj av!
Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдмогцоо намаасаа түдгэлздэг энэ тэнэг хуулиа өөрчлөх хэрэгтэй.
Ganbaatar gishuundee amjilt husey ulsiinhaa tuluu unencheer zutgej bgaad gazar nutgaa hudaldsan hujaa nariin ur hoich mongol hunii ulmii dor sugduh bolno