sonin.mn
УИХ-ын гишүүн Д.Арвин Баян­зүрх дүүргээс дахин сонгуулиар ялалт байгуулан, парламентад тухласан. Харин өнгөрсөн амралтын өдөр хатагтай Д.Арвин сонгогчдийнхоо уур, бухимдлыг багагүй хөдөлгөжээ.
 
Тэрбээр тойргийнхоо амьжиргааны түвшин доогуур айл өрхийн хүүх­дүүдэд хичээлийн хэрэгсэл өгч, тоглолт үзүүлнэ хэмээн урьжээ. 
 
Эцэг, эхчүүд юмны үнэ өсчихсөн үед амьдралд нь багагүй нэмэр бо­лох нь хэмээн учиргүй баярлаж үр хүүхдээ хөтлөн очсон гэнэ. Гэтэл эрхэм гишүүн багачуудын тоглолт үзүүлчихээд, “өөр зүйл байхгүй, одоо харьцгаа” хэмээсэн аж. 
 
Хичээлийн хэрэгсэл  авахаар очсон багачууд аав, ээжээсээ дэвтэр сэлтээ нэхэж уйлаан, майлаандаа тулаад ч тусыг эс олжээ. Нэгэнт  эр­хэм   гишүүнд  хулхидуулсан   эцэг,  эх­чүүд дутуу, гуцууг нь цуг­луу­лахаар ху­далдааны төвийг зорьсон байна.
 
Тэд сонгуулийн үеэр ард түмнээр тоглох нь бага­даад, хичээлийн шинэ жилээр хүүх­дүүдээр минь наадлаа хэмээн Д.Арвин гишүүнд тун ч их уурласан гэнэ. Тоглоом тоотой нь дээрээ гэж. Дахиад сонгууль болох л байх даа. 
 
Эх сурвалж: