sonin.mn

 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Монгол Улсад үзүүлсэн сонгуулийн туслалцааны сургамж 2008 -2012 он” сэдэвт тайланг хэвлэн гаргажээ. “2012 оны сонгуулиар олон нэр дэвшигч бүртгэгдсэн, олон төрлийн саналын хуудас хэвлэх, санал тоолох машины програмчлалыг хийх зэргээр сонгуулийн байгууллагын чадавхийг дахин сорьсон сонгууль болж өнгөрлөө.
 
 
Хугацаа бага байсан ч Монголын сонгуулийн байгууллага эдгээр сорилтыг давж, сонгуулийг амжилттай зохион байгуулсан юм” гэж уг тайланд дурьдсан байна.
Энэхүү тайланг  бэлтгэсэн бие даасан зөвлөх Пол Гуэрин нь НҮБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн (IDEA),
 
 
Сонгуулийн туслалцааны олон улсын сан (IFES), Европын холбоо, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (OSCE) нэрийн өмнөөс Ази, Африк, Араб, Зүүн Европын шинэ тулгар ардчилсан 30 гаруй оронд ардчилал, сонгуулийн туслалцааны чиглэлээр  сүүлийн 20 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн билээ. 
 
 
Тэрээр сонгууль зохион байгуулахаас аваад сонгуулийн хороодод зөвлөгөө өгөх, иргэний нийгэмтэй хамтран ажиллах, сонгууль ажиглах, сонгуулийн туслалцааны хөтөлбөрт үнэлгээ өгөх зэрэг  сонгуулийн өргөн хүрээний асуудлаар мэргэшсэн хүн юм  гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
 
 
2013 оны 5 дугаар сарын 10