Бусдын бурууг дэнсэлдэг шүүх өөрөө хуулийг ягштал мөрдөх ёстой. Гэтэл Улсын Дээд шүүх Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчсөөр жил гаруй болж байна.
Үндсэн хууль, бусад дагалдах хуулиар Улсын Дээд шүүхэд оногдсон эрх мэдэл байдаг. Тэдгээрийн нэг нь Улсын Дээд шүүх Үндсэн хуулийн Цэцийн гурван гишүүнийг УИХ-д санал болгодог эрх мэдэл юм.
Явж ирсэн жишгээс харахад Улсын Дээд шүүхээс Үндсэн хуулийн Цэцэд харьцангуй улс төрөөс ангид, мэргэжлийн хүн нэр дэвшүүлж ирсэн. Тиймээс тэр гишүүд нь Үндсэн хуулийн Цэцийн арай дөнгүүр, итгэж болох гишүүд нь болдог. Ийм юм.
Гэвч 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд бүрэн эрхийнх нь хугацаа дууссан Ш.Цогтоо, Д.Солонго нарыг Улсын Дээд шүүх “солилгүй” өнөөдрийг хүрлээ.
Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонгын хувьд Москвагийн улсын их сургууль төгссөн. Хуульч мэргэжилтэй. МУИС-ийн эрдмийн зөвлөл, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор цолтой. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, Төр, захиргааны эрх зүйн тэнхмийн эрхлэгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлаар ажиллаж байгаад 2013 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Улсын Дээд шүүхээс нэр дэвшижҮндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон.
Ш.Цогтоо нь Воронежийн их сургууль төгссөн. Хуульч мэргэжилтэй, Монгол Улсын гавьяат хуульч, МУИС-ийн эрдмийн зөвлөл, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор цолтой. Сүхбаатар аймгийн гүйцэтгэх захиргаанд хуулийн зөвлөх, ахлах зөвлөх, хуулийн хэлтсийн дарга, Сайд нарын Зөвлөлийн референт, Удирдлагын хөгжлийн институтэд багш, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, тэнхимийн орлогч эрхлэгч, ГЕГ-ын дэд дарга, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхмийн профессор, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Гаалийн газрын даргаар ажиллаж байгаад 2013 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Улсын Дээд шүүхээс нэр дэвшиж Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болсон.
Уг нь хугацаа нь дууссан энэ хоёр хүнийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс татах хуульд тодорхой заачихсан. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн Гуравдугаар зүйлийн 4-т “...Цэцийн гишүүнийг нөхөн томилохдоо орон гарсан гишүүнийг урьд томилох санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа 14 хоногийн дотор гаргах бөгөөд түүнийг УИХ 30 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэчихсэн.
Үүнээс гадна Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг санал болгох дээрх эрхийг нь Үндсэн хууль хийгээд Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиар тодорхойлчихсон. Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1-т “...Үндсэн хуулийн Цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилно” гэсэн. Мөн Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль 3 дугаар зүйлд мөн “...Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилно” гээд “...Цэцийн гишүүнээр томилох хүний тухай УИХ-д санал болгохдоо УИХ-ын дарга зохих байнгын хороодын санал дүгнэлтийг үндэслэн захирамж, Ерөнхийлөгч захирамж, Улсын Дээд шүүх гишүүдийнхээ олонхийн саналыг үндэслэн зохих шийдвэр гаргана” гээд нарийвчлан заасан байгаа юм.
Энэ хуулиар Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч хурал товлон зарлаж, нийт гишүүдээр нэр дэвшигчдийг хэлэлцээд санал хурааж шийдвэрлэх ёстой юм байна. Өөрөөр хэлбэл, 2019 оны арванхоёрдугаар сарын 26-наас хойш Улсын Дээд шүүх энэ асуудлаар хуралдах хуулийн шаардлага нь бий болжээ. Жил гаруй болов. Хурал товлогдсонгүй. Энэ асуудлыг хэн ч сөхсөнгүй өнөөдрийг хүрлээ.
Гэтэл Үндсэн хуулийн Цэц дээр улсын хувь заяа, улс төрийн зодоонд онцгой нөлөө бүхий шийдвэр хүлээсэн асуудлууд хуралдсаар байна. Удахгүй шийдвэрүүд гарч эхэлнэ. Тэдгээрт хугацаа нь дууссан хоёр гишүүн оролцох нь тодорхой.
Улсын Дээд шүүх нь шийдэхгүй байгаа болохоос Үндсэн хуулийн Цэцийн буруу биш. Нэгэнт ийм байдал дээр Ш.Цогтоо, Д.Солонго хоёр “азны юм” гээд л дуугүй сууж байх нь ойлгомжтой юм.
Улсын Дээд шүүх ингэж Үндсэн хуулийн хугацаа нь дууссан гишүүдийг явуулж, шинэ гишүүдийг тодруулахгүй байсны төлөө хүлээх хариуцлага бас алга. Өмнө нь нэр бүхий Үндсэн хуулийн Цэцийн гишүүн ингэж хугацаа “завшиж” байсан тохиолдол бий. Гэхдээ ийм урт хугацаа биш. Харин энэ удаад Улсын Дээд шүүх нүд, чихээ таглаад жил гаруй суучихлаа. Сүүл рүүгээ “улс төр” болж харагдаад эхэллээ шүү.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
дамдиночир яах вэ , эхний үеэ бодвол элэг доог болж өөрөө үеэ өнгөрөөж яваа нэгэн ... түүнээс биш анхааруулга шүү ...
Улсын дээд шүүх - МУИС-ийн хууль зүйн сургууль гэдэг авилгалын сүлжээг таслах хэрэгтэй. Дээд шүүх авилгалд идэгдсэний шалтгаан нь МУИС-ийн хууль зүйн сургууль гэдэг авилгалын үүр уурхайтай холбоотой. Дээд шүүхийн Батсуурь буюу Эрдэнэтийн 49 луйвардчын шүүгч үүний тод жишээ.
Дамдиночир ах Үндсэн хуулийн шүүхийн бугнуудаас ядаж 2-ийг нэр заан шшүүмжилсэн сайн сэтгүүлч байнштээ.
энэ хоер ман-н тэнэглэлд саад болоод байгаа юмуу?
МАНАН гийн АНусын хамгаалагч болоод л тэр
Мэргэжлийн л хумуус бна. Байж байсан дээрээ, Нанзаддорж нарын марзангуудыг бодвол.
Монголд сүүлийн жилүүдэд диплом худалдаж авсан дарга нар маш их олширсон.Яаж диплом худалдаж авдаг вэ гэхээр Монголд дээд сургууль төгссөн гэсэн хуурамч диплом худалдаж аваад Оросод очиж 1 жил амарч байгаад Оросын дээд сургуулийн дипломыг авлига өгч худалдаж аваад хүрч ирдэг ирдэг. Монголд дээд сургууль төгссөн гэсэн хуурамч дипломаа оросуудад үзүүлэхэд 1-2 жил сургасан болдог..Одоогийн дарга нарын дипломыг аудит оруулж шалгавал маш их бульхай гарч ирнэ дээ.
НАНЗАДДОРЖ гадаадад маш их нууц данстай төриин өмчиин хороонд байсан МУИС н ард маш олон байшинтай СУГАРЫН адил сугарсан монголд дарга нард хууль алга
авилгадаа нэр огч чадахаа байтлаа баяжсан,банк,амралт сувилал хуртэл бэлгэнд авч зохицуулдаг улаандаа гарсан авилгач цэцэд очоод суучихдаг нь ард тумнииг доромжилсон уйлдэл!!!!
Цэц хуулийн бус болсон байна . Үтэр түргэн татан буулга. Эдийн засагт нэмэртэй.
улс төрийн захиалгаар ажилладаг нь батлагдаад байгаа хэрэг
урвагч предатель гэдэг эрүүгийн хуулийнн үндэслэл байхгүй европийн гагийн хууль дэлхийн банк оувс монголыг удирдаг болжээ нөгөө бүх дэлхийг удирддаг чингэс хаан яасан бэ жижихэн пони морьтой модон харваатай махир хасэлэмтэй 600 мянгахан гэр бүл манжийн үед байсан түүнээс өмнө чингэсийн үед 100 000 гэр бүл байсан юм уу бусад улсыг эзлэх чадвар байсан уу европийн төмөр морин цэргийг эзлэж чадсан уу энэ зүгээр л барууны орос хятадын дундах хятадын шоу шүү чингэс хааны хөрөг хятад хүн гэсэн зураг тайванд бий монгол тайваны харяанд гэрээгээр байгаа нэг хятад хоёр систем буюу нэг бүс нэг зам хятадын бүрэлдэхүүнулс юм барон унгерны хөшөө гоминданы хятадын монгол гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг 1921 оны сүхбаатрын ардын нам ардын хувьсгалыг хүлээн зөвшөөрөхгүй юмс хятадын гоминданы улсын муж гэсэн үг ОДОО ХЯТАД УЛС гоминданы улс болох гэж байна гоминданы намыг байгуулна
Улсын дээд шүүх нь үндсэн хуулиа зөрчиж байдаг арай л гутамшигтай үйлдэл юм. Цааз хэрэгтэй.
Зөв зөв ингээд зөв буруугаа шииддэг болвсон аргааас сурч бнаа
БҮХ ЮМ ТОДОРХОЙ БОЛЧЛООШДЭЭ, ЮУГ НЬ ХҮЛЭЭСИЙН СҮ. ХҮРЭЛСҮХ ХОЁУЛАНГ НЬ ШУУД ГАВЛААЧ !!!
СҮ-ГИЙН ОФФШОРТ ДОР ХАЯЖ 300 ИХ НАЯД БАЙГАА БИЗДЭЭ!!!
ОФФШОРЫНХОО БҮХ МӨНГИЙГ ОРУУЛЖ ИРЭЭД АРД ТҮМЭНДЭЭ ЯАДАЖ ӨРX БҮРТ АРВАН САЯ-ИЙГ ӨГӨӨЧ, БУСДЫГ НЬ УЛС АВДАГ Л ЮМ БАЙГАА БИЗ!!!
ОФФШОРЫН ЭСРЭГ ХОЙШЛУУЛДШГҮЙ ШИРҮҮН ТЭМЦЭХГҮЙ БОЛ АРД ТҮМЭН ТАТВАР ТӨЛӨХГҮЙ ГЭЖ БОСНО!!!!
ОФФШОРЧДЫГ БОЛ ШУУД Л ЦААЗЛАX ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНШДЭЭ!!!