Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг Хятадад хуурамчаар хэвлэжээ

Нийтэлсэн: 2017-11-10 13:42:03

“Мэргэшсэн жолооч”-ийн үнэмлэхийг Өмнөговь аймгийн Гашуунсухайт болон бусад боомтуудад хуурамчаар хэвлэгдсэн зөрчил илэрсэн гэх мэдээлэл гарсантай холбогдуулан Автотээврийн үндэсний төвийн Захирлын зөвлөл хуралдав.
 
Өнгөрсөн зургаадугаар сард хилийн Автотээврийн хяналтын улсын байцаагч нар Гашуунсухайт-Ганцмодны боомтын чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж буй үйл ажиллагаанд Замын цагдаагийн албатай хамтран хяналт тавьж, хуурамч гэх үнэмлэхийг илрүүлэн, хураан авсан байна. Автотээврийн үндэсний төвөөс хууль цагдаагийн байгууллагад хандсанаар тус үнэмлэхийг Хятадын талаас хуурамчаар хэвлэсэн байгааг илрүүлэн шалгаж байгаа аж.
 
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран “Мэргэшсэн жолооны үнэмлэхийг мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох журмаас гадуур хууль бусаар тараасан зөрчилтэй хатуу тэмцэж, хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Цаашид Замын цагдаагийн албатай хамтран хууль хяналтын байгууллагад хандаж, Автотээврийн өдөр тутмын хяналтыг шат шатандаа чангатгана” гэлээ. Мөн тээврийн хэрэгслийн дугаар олгох болон хяналтын үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, аливаа хууль бус үйлдэл, ашиг сонирхлын зөрчил гарахаас сэргийлэх үүргийг нийт дарга нарт өглөө.
 
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Мэргэшсэн жолоочийн тасаг нь 2010 оноос “Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах үнэмлэх олгох” журмын дагуу улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоогийн байдлаар  нийт 49079 мэргэшсэн жолооч бүртгээд байгаа аж.
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: