Химийн бодисоор худгийг бохирдуулсан байжээ

Нийтэлсэн: 2017-09-25 15:19:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байрлах Ус сувгийн удирдах газрын шугам ашиглалт засварын газрын -Туул-1- коллекторын бохир ус зөөвөрлөх, татах зайлуулах хоёрдугаар худагт химийн бодистой бохир асгасан байсныг  албаныхан шинжилж тогтоожээ. Улмаар Ус сувгийн удирдах газраас хоёр автомашинаар цэвэр ус зөөвөрлөн хорт бодисыг саармагжуулсан байна. Мөн худгийн ойр орчмын газрыг хлороор ариутгасан байна. “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Баян монгол” хорооллын 406, 414 дугаар байрны ойр орчмоос химийн бодис үнэртээд байна гэсэн дуудлага өчигдөр /2017.09.24/ 17.52 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу  Аврах тусгай ангийн бүлэг, Ус сувгийн удирдах газрын шугам ашиглалт засварын газрын нийт 12 ажилтан нар хамтарч хайгуулын үйл ажиллагаа хийж, бодис  хэмжигч багажаар агаарт хэмжилт хийжээ. Хэмжилтээр ямар нэгэн бодис илрээгүй тухай" Нийслэлийн Онцгой байдлын газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Х.Бурмаа мэдээлэв. Муухай үнэрийг олж тогтоохоор албан хаагчид эрэн хайгуулын ажлыг хийсэн. Шалгалтаар тус дүүргийн 12 дугаар хороонд байрлах Ус сувгийн удирдах газрын шугам ашиглалт засварын газрын -Туул-1- коллекторын бохир ус зөөвөрлөх, татах зайлуулах хоёрдугаар худагт химийн бодистой бохир асгасан байсныг олж тогтоосон юм байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

9 сэтгэгдэл харуулж байна        

  1. Hujaagiin horlon suitgeh tushai alba Mongold uil ajillagaagaa yavuulj baigaag Elbegdorj zarlaa biz dee.Yaagaad olj ileruulj ustgahgui udii hurtel shalgahgui baigaa yum ve?

    Hujaagiin horlon suitgeh tusgai albiig ustgaach, 2017-09-25 19:24:40, 91.231.169.123Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Усыг хордуулаад айл бүрт шахчихбал дор хаяж 1 сая хүн хордоно. Энэ албыг тусгайлан авч үзэх хэрэгтэй.

    Зочин, 2017-09-25 20:07:13, 122.201.22.123Хариу бичих

  4. энэ бол злуучуудын хорон санаа

    Зочин, 2017-09-25 22:04:24, 203.91.117.8

    Таны нэр:

    Тайлбар:

  5. Бохир усны гээд бичээстэй байхад л хадуураад байдаг нь, муу ёр шүгэлсэнийх буюу

    Зочин, 2017-09-26 13:05:51, 202.131.225.197Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Bohir ch bai, tsever ch bai tend himiin hortoi ys asgana gedeg aimaar um. Agaar,gazriin hursuur hor damjina l gesen ug bish uu.

    irgen, 2017-09-26 15:14:22, 27.123.214.87Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. unuudur delkhii niit khloraminaas tatgalzaad udaj bnashddee..ene chin havdar uusgeh bodis gedeg n togtoogdsonshddeee...ta nar bolioochee..yadaj interneteer oroood uzdee...ene uyaachid ballaj bnaaa...Ter Turkhuu gedeg gazryn naimaachin USUG iin darga bolson tuuniigee uter turgen zailuulaachee..unuudur mergejliin humuus heregtei bolokhoos Toporuud ogt hereguishdee

    Damiran, 2017-09-26 15:55:15, 122.201.22.189Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Наадуул чинь одоохондоо бохирын худаг хордуулж туршилт хийн манай ТЕГ мэтийн байгууллагын сонор сэрэмжийг шалгаж байна.Дараа нь цэвэр усны худгийг хордуулж монголчуудыг хордуулах болно.Гол аюул нь энд байгаа юм.

    зочин, 2017-09-26 23:52:51, 103.229.123.16Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. камерийн хяналттай болгомоор юм

    Зочин, 2017-09-27 12:07:18, 103.20.152.50Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Yaag unen, naaduul chini manai baiguullaguudyn sonor seremjiig turshij baigaa um.

    zochin, 2017-09-27 16:33:03, 202.70.34.70Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: